Х.Монголжин охины гэр бүл байрны түлхүүрээ гардлаа
2015-02-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 28-ний билэгт сайн өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэнийг зарласан билээ.

А

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлсэн бөгөөд Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Х.Монголжин охинд 70 сая хүртэлх төгрөгийн  урамшуулал олгохоор шийдвэрлэсэн юм.

А

Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймгийн удирдлагууд Х.Монголжин охины гэр бүлд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулжээ.

А

Дашрамд дурдахад, Х.Монголжин охинд зориулсан марк худалдаанд гарсан даруйдаа борлуулагдаж дуусан бол түүнд зориулсан шүлгүүд цахим ертөнцөөр тарсаар байгаа билээ. Мөн “Эрдэнэт хивс” ХХК Х.Монголжин охины гэр бүлд хивс нэхэж бэлэглэсэн юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
ñàéíàà:
áàÿð õ¿ðãýå àçòàé áàéíàà
2015-02-13
tsts:
batar gvrgie. az jargal hvsie.
2015-02-13
1123:
баяр хүргье. охиноо эрүүл сайхан өсгөж эх орондоо хайртай нэгэ болгоорой
2015-02-13
zochin:
sain hun bolgon hvmvvjvvleerei
2015-02-13
ichko:
hoorhonoo mini az jargal hvsiq
2015-02-13
зочин:
баяр хүргэе. аз жаргалаар дүүрэн сайхан амьдраарай
2015-02-13