Насанд хүрэгчдэд зориулсан жүжиг тоглогдоно
2015-02-13

Улсын Драмын Эрдмийн театр ирэх гуравдугаар сарын 1-нээс насан хүрэгчдэд зориулсан “ЧӨЛӨӨТ ХОС” жүжгийг дахин тайзнаа амилуулахаар болжээ. Уг жүжгийг өнгөрсөн жил тус театрынхан тоглож байсан юм.

Зохиолч ДариоФогийн бүтээлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьжээ. Жүжгийн гол дүрүүдэд Э.Одгэрэл (нөхөр), Б.Эрдэнэбаяр (нууц амраг), Ж.Эхбаяр, Ц.Баясгалан (эхнэр) нар тоглох аж.

Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.

Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ... аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
zochin:
3 хоногт л 500 $ -ын ажил хийх боломж байна. нэмэлт орлого олох хялбар аргуудын нэг. зөвхөн интернэтэд холбогддог байхад л хангалттай. интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. туршаад доорх http://theweeklyjob.com/?id=337933 линкээр ороод бүртгүүл. бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. тэрхүү линкээ мөн адилаар бу*д тараа. байж болох бүхий л сувгаараа тараа. ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, para gram western union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. . энэ нь хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм жич:. нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500 $ -ын ажил туршаад үзээрэй! танаас ямар ч зардал гарахгүй. танд амжилт хүсье.
2015-02-14