"Нэг жил 40 мянган километр"
2015-02-13

Монголын үзэсгэлэнт байгалийн дүр зургийг гэрэл зураг, дүрс бичлэгээр мөнхлөж, олон нийтийг байгаль дэлхийгээ хамгаалах үзэл санаанд нэгтгэж, эх орны онгон дагшин байгаль, зэрлэг амьтан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахаар "Байгаль, Зэрлэг Амьтан Хамгаалах Үндэсний нийгэмлэг” 2013 онд анх байгуулагдаж байсан билээ. Тус нийгэмлэгийнхэн өнөөдөр "Танья, хайрлая, хамгаалъя" уриатай "Хүрээлэн" төслийн гэрэл зургийн үзэсгэлэнг Уран зургийн галарейд нээлээ.

й

Энэхүү  үзэсгэлэн хоёр хоног үргэлжлэх бөгөөд Монгол орны өнцөг булан бүрт авсан зэрлэг амьтад, шувуу, байгалын зэрэг 50 орчим гэрэл зураг багтаж байгаа аж. Бүтэн нэг жилийн хугацаанд 40 мянган километр зам туулж зураг авсан учир үзэсгэлэнгээ "Нэг жил 40 мянган километр" гэж нэрлэсэн байна. Мөн Монгол орны ховор ан амьтдын гуравны нэгийг гэрэл зургийн дурандаа буулгаж, дүрс бичлэг хийж, "Хүрээлэн: Амьд ертөнцийн цуврал" нэртэйгээр үзэгчдэд хүргэсэн ажээ.

өб

Энэ үеэр "Хүрээлэн" төслийн Ерөнхий продюсер М.Буянбадрахтай цөөн хором ярилцлаа.

ы

-Хүрээлэн төслийнхөө талаар танилцуулна уу?

-Монголын байгалийн гэрэл зураг, дүрс бичлэг Монголчуудад байдаггүй. Ганц нэгээрээ юм уу салангид байгаа. Бид байгаль, зэрлэг амьтдаа гадагшаа болон дотогшоо сурталчилъя гэхээр дорвитойхон шиг хийсэн бүрэн хэмжээний сан, нөөц байдаггүй. Байгаль, зэрлэг амьтны зураг авна гэдэг хөрөнгө, хүч, хүний нөөц, тусгай тоноглол шаарддаг. Энэ бол шинэ үеийн телевизийн түүхэнд орох хамгийн үнэтэй төсөл. Бид дуртай ажлаараа дамжуулж Монголынхоо байгалийн зургийг бүтнээр нь аваад түүх болгож үлдээнэ. Энэ маань цаашид сурах бичиг, толь бичиг, гадаад сурталчилгаа зэрэгт ашиглагдах юм. Байгаль хамгаалал гэдэг биднээс тусдаа асуудал биш. Камер, дурангаараа эх орнынхоо давтагдашнгүй сайхан байгалыг дархалж үлдээх зорилготой.

ы

-Одоогийн байдлаар төсөл аль шатандаа явж байна. Санхүүжилтээ хэрхэн шийдэж байна вэ?

-Энэ хурдаараа явахад ахиад хоёр жилийн ажил байна. Монголын ховор амьтдын зургийг зуун хувь авна гэдэг мөрөөдөл байж болох юм. Гэхдээ энэ биелэгдэхэд хэцүү л дээ. Урьд нь хэн ч хийгээгүй учир 70-80 хувийг нь авч чадвал амжилт гэж бодож байна. Учир нь санхүүжилт хэцүү. Одоо бидний унаж яваа машин, камерны өр төлөгдөж дуусаагүй л байна. Тусгайлан талархал илэрхийлье гэвэл санхүүгийн зохих дэмжлэг үзүүлдэг Төрийн банк, Хүннү Эйр, Доктор авто сервис, Моннис группынхныг нэрлэмээр байна.

-Гэрэл зураг сонирхогчдын дунд хэзээ уралдаан зарласан юм бэ?

- Төслийн хүрээнд гэрэл зураг сонирхогч үзэгдийнхээ дунд “Хүрээлэн” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн зарласан.  Тэр уралдаанд 70 гаруй оролцогч,  280 гаруй бүтээл ирүүлсэн. Их сайхан зурагнууд ирсэн.

ы

Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн У.Ганбаяр “Нийгэмлэг байгуулагдаад ажилласнаас хойшхи нэг жилийн хугацаанд монгол орныхоо зэрлэг амьтад, шувууд, байгалын өвөрмөц тогтоц зэргийг гэрэл зурагт үлдээж сан болгохыг зорьж байна.  Манай нийгэмлэгт байгаль хамгааллын байгууллага шиг том нэртэй боловч цөөн хэдэн гэрэл зурагчин, киноныхон, сэтгүүлчид,  хөгжмийн зохиолч зэрэг уран бүтээлчид нэгдсэн. Гэрэл зургаараа дамжуулж, эх  орныхоо үзэсгэлэнт байгаль, ан амьтдын зан байдлыг олон нийтэд хүргэж, хүмүүст эх орноо хайрлаж  хамгалах эерэг сэтгэлийг бий болгох юм.

ыц

Энэ маань өөрөө байгаль хамгаалах асуудалд тус нэмрээ  өгөх болов уу гэж бодож байна. Бидний энэ ажил эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. 1906 онд дэлхий дээр анх зэрлэг амьтны зургийг авч байсан. 1907 онд “Үндэсний газар зүй” сэтгүүл дээр анх зэрлэг амьтны зураг хэвлэгдсэнээс хойш дэлхий дээр зэрлэг амьтдын зургийг авч байна. Бид Монголдоо л “National Geographic”–н хэмжээнд  ажиллахыг зорьж байна. Өнгөрсөн 2013 оны 11 сард анхныхаа аялалыг хийснээс хойш монгол орны 487 зүйл шувуудын 130-ынх нь, 138 зүйл хөхтөн амьдын 58 зүйлийн зургийг авсан байна" гэлээ.

ы

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
amjlt:
amjilt husie
2015-02-13
monho:
ataarhmaar saihan ajil bn. amjilt hvsii
2015-02-13