400 оноо авч, ЭЕШ өгөх эрхтэй болно
2015-02-14

Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч өнгөрөгч жилээс эхлэн Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх болсон. Өнгөрсөн жилийн хувьд энэ шалгалтыг судалгааны журмаар  авсан учраас ямар нэг босго оноогүй байсан. Харин энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 болсон. Шалгуулагчид 400 болон түүнээс дээш оноо авч байж ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ гэсэн үг юм.

 ж

Шалгалтын бүртгэл орон даяар эхлээд байгаа. Мөн өмнөх оны шалгуулагчдын Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 9-ны өдрөөс гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд явагдах юм байна. Шалгуулагчдыг энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг БҮТ-өөс анхаарууллаа.

б

Шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт авч эхэлсэн нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой.

б

Б.Хүлэг

   
Shuud.mn
Сонин хачин
prius:
germanaas oruulj irsen zuw rultei prius 11 zarna. utas 96156498, 53190009
2015-02-14