Д.Энхжаргалыг АТГ-аас шалгаж эхэлжээ
2015-02-16

Шинэчлэлийн Засгийн газрын үед шинээр эмхлэн байгуулсан агентлагуудын нэг нь Худалдан авах ажиллагааны газар. Чиг үүрэг, статусынхаа хувьд энэ агентлаг бусдыгаа бодвол цагаа олсон шийдвэртэй алхам болсон гэдгийг тухайн үед албаныхан онцолж байв. Учир нь, яам, агентлаг бүр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зарладаг байсан хөл толгой нь мэдэгдэхгүй болчихсон тендерийг нэгтгэж зөвхөн Худалдан авах ажиллагааны газраар дамжуулан зарлаж, шалгаруулдаг болсон юм. Магадгүй үүгээрээ Шинэчлэлийн Засгийн газрын үед хийсэн шинэ дэвшил нь Худалдан авах ажиллагааны газар болсон байж болох. Гэхдээ засагт хамтарсныхаа төлөө АН-ын ялалтын бялуунаас томоохон хэрчим хүртсэн нь “Шударга ёс” эвсэл байлаа. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар тус агентлагийг Шадар сайд тэр дундаа МАХН-ын Д.Тэрбишдагвад хариуцуулсан байдаг. Тиймдээ ч Д.Тэрбишдавга сайд өөрийн халаасны хүн гэгдэх улс төрийн намтар “нимгэнтэй” Д.Энхжаргалыг тус агентлагийн даргаар томилсон гэдэг. Гэвч Худалдан авах ажиллагааны газрын бодлогыг Д.Энхжаргал дарга зангидаж, чиглүүлэх болсноос хойш тус агентлагтай холбоотой асуудал байсхийгээд гарах болсон. Үүнийг нь ч батлах мэт Сангийн сайд асан Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нартай холбоотой олон тэрбумын тендерийн асуудал оны өмнөхөн хэвлэлийн хуудсыг хэсэгтээ чимж багагүй шуугиан тарьсан байлаа. Тухайн үед дээрх хоёр эрхмийн нэр яригдахтай зэрэгцээд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалын нэр ч давхар дурдагдаж байсныг олон нийт санаж байгаа байх. Тэгэх нь ч аргагүй. Шинэчлэлийн малгайн дор АН, “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газрыг байгуулах үеэр Д.Энхжаргал төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүхий л тендерийн ажлыг зангидах чиг үүрэгтэй Худалдан авах ажиллагааны газар гэсэн шинэ агентлагийн даргын сэнтийд МАХН-ын квотоор очсон байдаг.

 d

Товчхондоо засагт хамтарсныхаа төлөө Шадар сайдын суудлыг авсан МАХН-ынхан харьяа агентлагтаа өөрийн хүнээ томилсон нь энэ байв. Гэхдээ Сангийн сайд асан Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нартай холбоотой асуудал өөрсдийнх нь болон албаны хүмүүсийн өгсөн тайлбараар тэгсхийгээд намжсан юм. Одоогийн Шийдлийн Засгийн газрын үед ч Худалдан авах ажиллагааны газар Шадар сайдын харьяанд байгаа. Өмнөхөөсөө ялгаатай нь МАН-ын У.Хүрэлсүх сайд болсон. Гэхдээ дээгүүрээ ямар тохироо хийснийг нь хэлж мэдэхгүй ч МАХН-ын квотоор томилогдсон Д.Энхжаргал дарга ажлаа үргэжлүүлэн хийж буй. Гэтэл хууль хяналтын байгууллагаас өмнөх асуудлыг зүгээр ч нэг хав дараад өнгөрөөхийг хүсээгүй бололтой. Тодорхой хэлбэл, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд Авлигатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар хуулийн байгууллагаас дан ганц Худалдан авах ажиллагааны газрын дарга бус түүний нөхөр хүүхдийг нь хамтад нь шалгаж эхэлжээ. Өмнө нь Д.Энхжаргалыг Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа тендер будилуулсан, албаны машинаа хувьдаа ашигласан, сонгон шалгаруулалт зарлахдаа тухайн компанийг урьдчилан шалгаруулдаг зэрэг мэдээлэл хэвлэлээр бишгүй олон гарч байсан билээ. Мөн хязгаарлагдмал зарласан тендерийг УИХ-д нээлттэй зарласан гэж худал мэдээлсэн талаархи шүүмжлэл түүнийг дагадаг. Энэ нь ч ортой бололтой. Учир нь, түүний нөхөр, хүүхдүүд улсаас зарласан тендерт компаниудыг зуучилж, бусдаас мөнгө авдаг байсан гэх үндэслэлээр хуулийнхны хараанд өртжээ. Ямартай ч, төсвийн хөрөнгөтэй холбоотой бүхий л ажлыг зангидаж чиглүүлэх учиртай Худалдан авах ажиллагааны газрын даргыг ийнхүү хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.

d

С.СҮЛД

d

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яасан хачин хүмүүс вэ. Албан тушаалд очихоороо л идэх уухын дон шүглэх юм. монголчууд яагаад ийм арчаагүй байдаг юм бэ. ийм байхад улс хөгжинө гэж яриад ч зүүдлээд ч хэрэггүй дээ
2019-11-25
Бүрэнээ:
Буруу тал руугаа сэргэлэн нь дэндсэн хүүхэн гэж сонссон. Тэрбишдагвын халаасны хүн гэнэ лээ. Нийлж их бужигнуулсан сурагтай. Махн-ынханд иймэрхүү л юмнууд олдоно дооооо.
2019-10-08
бүгдий нь сайн шалга атг:
баянсэлэнгийн өрөөсөн дугуй, луусандаа тавтай морилцгоо!
2015-02-16
хууль завхруулагчид:
энхжаргал+улаан+баянсэлэнгэ=тендер
2015-02-16
hoooo:
yu l boldooo hoorhii
2015-02-16
дорж:
зүйтэй. замбараа алдсан.харин шалгаж илрүүлэх,хариуцлага тооцонч бас маапаантай. хөдөө нгэхэд чмарч тусгай зөвшөөрөлгүй, ажлын дадалага байхгүй, нэг ч жил ажил хийгээүй ийм компани зөндөө гэрээ байгуулсан.хачирхалтай
2015-02-16
maxn:
bayanselenge gej teneg xeruulch, doldoi avgai odoo zailax xeregtei. xeruulees uur yu ch yarij chadaxgui yum.
2015-02-16
хохирогч:
естой аймаар шулмас даа!!! атг гч зажилахгуй залиганда!!
2015-02-16