Сар шинээр дугаарын хязгаарлалтгүй зорчино
2015-02-16

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Сар шинийн өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдэгдлээ.

ө

Тодруулбал, шинийн 1, 2, 3, 4-ний өдрүүдэд  буюу энэ сарын 19, 20, 21, 22 өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ажээ. Харин энэ сарын 18-ны өдөр буюу  битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

ө

Түүнчлэн,  Сар шинийн баяраар замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ  бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэргээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалжээ.

ө

Мөн шинийн 3, 4 –ний өдрүүдэд хөдөө орон нутгийг  чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа  зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаас гадна бага насны хүүхдийг  зориулалтын хамгаалах суудалд суулгах, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, мөн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн  гарахыг зөвлөсөн байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин