Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглолоо
2015-02-16

Энэ сарын 4-ний өдрийн 16.00 цагт Баянзүрх дүүргийн XI хороо, Богд уулын Төр хурахын аманд түймэр гарсан дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн 40 гаруй албан хаагч, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20-иод ажилтан албан хаагчид  түймрийн голомтод 13-ны өдрийг хүртэл ажиллаж, цурамд оруулжээ.

а

Иймд “Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа”-ны дарга захирамж гаргаж, ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл Богд хан ууланд аялж зугаалахыг хориглосон байна.

а

Энэ талаар “Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа”-ны дарга Ц.Ширэндэв мэдэгдэхдээ “Хоёрхон хоногийн дараа Цагаан сар болох гэж байна. Энэ баяраар нар харах гэж байна, хийморио сэргээх гэж байна гээд л ууланд гарцгаадаг. Улаанбаатарт оршин суудаг сая зургаан зуун мянган хүний ганцхан хувь нь хийморио сэргээлээ гэхэд 16000 хүн хийморийн овоог зорих нь байна. Тэр хүмүүс арц хүж уугиулна, идээ ундаагаа тэнгэр хангайдаа өргөнө. Хэчнээн их хог хаягдах билээ. Бид хийморио сэргээх гэж  уул хангайдаа хогоо өргөчхөөд ирвэл хийморь сэргэх үү гээд бодох л асуудал. Тиймээс иргэд маань ууландаа гараад овоондоо мөргөж залбираад, цай сүүнийхээ дээжийг өргөөд, алгаа наранд харуулж энергээ аваад, ширхэг ч хог үлдээхгүй л байх нь чухал байна” хэмээн ярьжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин