Одод эболагийн эсрэг нэгдэв
2015-02-16

“Хар ирвэс” гэгддэг Наоми Кэмбелл Баруун Африкт хурдацтай тархаж буй эбола вирусыг зогсоох бэлдмэл гаргаж авахад нь зориулж, өнгөрсөн оны сүүлээр “Fashion For Relief” гэх арга хэмжээ зохион байгуулсан юм. Тэрбээр олны танил бус загвар зохион бүтээгчдийн хувцсыг өмсч, загварын шоу зохион байгуулах болсон билээ. Шоунаас олсон мөнгийг ДЭМБ-д хандивлаж буй. Наоми эболагийн эсрэг нийтдээ 11 сая ам.долларыг хандивласан байна. Нью Йорк хотноо өчигдөр зохион байгуулагдсан Наомигийн шоунд Холливуудын 50 гаруй уран бүтээлч оролцож, эболагийн эсрэг нэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Тус шоунд Парис Хилтон, дуучин Жастин Бибер, Мари Жи Блиде, Келли Осбоурне болон жүжигчин Мишель Родригес зэрэг олны танил эрхмүүд оролцжээ. Тэд загвар өмсөгчид шиг тайзан дээр алхаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна. Эболагийн эсрэг нэгдсэн одод нэгэн зэрэг твиттертээ “Бид эболаг зогсоож чадна” гэж жиргэцгээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин