Нийгмийн халамж, үйчилгээний шинэ байртай болов
2015-02-17

Орон нутаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь өөрийн гэсэн бие даасан байргүйгээс иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж чадахгүй байх, урт дараалал үүсэж, иргэд бухимдалтай байх зэрэг хүндрэл байдаг. Тиймээс  салбарын яам энэхүү бэрхшээлийг арилгах, шийдвэрлэх зорилгоор зарим орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст шинэ байр бариулж байгаа аж.

ы

Тэгвэл өчигдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлт болсон байна. Тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс 1970 онд ашиглалтанд орсон хуучны барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан  гэнэ. Шинэ байртай болсоноор иргэд тав тухтай орчинд  төрийн үйлчилгээг шуурхай хүртэх, үйлчүүлэх боломжтой  болжээ.  Түүнчлэн харьяа хэлтсийн шинэ байрыг барих төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээс гадна албан хаагчдын суух ширээ сандал, компьютер зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг ч иж бүрнээр нь хүлээлгэн өгч байгааг нээлтийн үеэр салбарын сайд С.Эрдэнэ онцолжээ.

ый

П.Наран  

Shuud.mn
Сонин хачин
үнэн үг:
халамжийн оронд халамж тараахаас өөр хийх ажил байх биш гадаадад өр тавиад тараагаад бай. арын хаалга шовгорыг нь өгвөл нас нь хүрээгүй байсанч тэтгэвэрт гарч, эрүүл байсан ч групп тогтоолгож халамжлуулж болдог орон дэлхийд ганцхан монгол л болж байгаа байх дэлхийд ганцхан, дэлхийд анх удаа гэх зэргээр өөрсдийгөө хөөрөгдөөл хэвтээд, тэжээлгээд л жаргаад л байж дээ.
2015-02-17