Ирэх даваа гаригт ажил эхэлнэ
2015-02-17

Хоёрхон хоногийн дараа “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярыг хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэх гэж байгаа билээ.

Харин сар шинийн баяраар хэд хоног амрах талаар иргэд сонирхож, ажил хэзээ эхлэх, сургууль цуглах талаар ярилцаж байна.

Тэгвэл энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 19-ний пүрэв гарагт тохиож байгаа. Тиймээс нийтийн амралт хоёрдугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилж, хоёрдугаар сарын 23-ны даваа гарагт ажил, сургууль цуглах юм байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин