Тавантолгойн асуудлаар ҮАБЗ хуралдлаа
2015-02-17

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Тавантолгой төслийн хэлэлцээний хүрсэн үр дүн”-г авч хэлэлцлээ.

f

Хэлэлцээрээр нийтдээ  350 орчим асуудлыг хөндөж үндсэндээ тохиролцсон, ойрын хугацаанд нэг талаас хөрөнгө оруулагчид, нөгөө талаас "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Монголын Төмөр Зам" ТӨХК компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай байгааг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Хэлэлцээний хугацаанд консорциумын талтай нийтдээ 26 удаагийн уулзалт хийсэн байна.

f

Мөн дэд ажлын хэсгийн ахлагч, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Засгийн газрын түвшинд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессийн гэрээний төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

f

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжөөр УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлэлцээний явц үр дүнг, УИХ болон олон нийтэд танилцуулж байх үүрэг өглөө Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хонконгийн хөрөнгө оруулалттай монгол нэр зүүсэн компиан хятадын нэг японы нэг компаниуд таван толгойд ажиллана монголын тал гэх юм гүй хятадад баягаа газраа өгсөнтэй ялгаа бхгүй монголд ашиггүй таман толгой нэг түрээсйи тэрэгтэй мэдлэггүй тэнэг жолооч нар комент бичихээ больчих
2015-02-17
зочин:
хонконгийн хөрөнгө оруулалттай монгол нэр зүүсэн компиан хятадын нэг японы нэг компаниуд таван толгойд ажиллана монголын тал гэх юм гүй хятадад баягаа газраа өгсөнтэй ялгаа бхгүй монголд ашиггүй таман толгой нэг түрээсйи тэрэгтэй мэдлэггүй тэнэг жолооч нар комент бичихээ больчих
2015-02-17
зочин :
энхсайхан, элбэгээ хоёрыг шүүмжлэлтэй комментийг хятадын хужаануудын гар хөл бологсод шууд тэр дор нь устгаж байна шүү, энэ shuud.mn сайтыг хаах хэрэгтэй.
2015-02-17
зочин:
тт-н хэлэлцээр одоо явж буй зарчмаараа явбал тт монголын төрд огт хүртээлгүй, хятадуудын мэдэлд замтайгаа хамт очиж байгаа, ют шиг тавиад туучих замруугаа орчихсон, элбэгдорж, энхсайхан хоёр нөгөө талын бодлогыг хэрэгжүүлэхээр улайрч байгаа, одоо мөрдөж буй хууль тогтоолд огтхон ч нийуэхгүй байгаа, хөрөнгө оруулагч гэж буй ммс компани манай дотоодын биш хонконгийн компани юм, тиймээс энэ хэлэлцээрийг зогсоож х/о-ийг дахин шинээр шалгаруулж хэл-г шинээр эхлэх ёстой,
2015-02-17
boldoo:
mongoliin baylagtai heden tolgoig nam nertei bulegleluud neg negeer ni zarj ideed duuslaa daa muusai hubalznuud
2015-02-17
zochin:
женко баттулга гэдэг өрөвдмөөр өчүүхэн хүний коммент бичдэг хүмүүс бүх сайт дээр дээрх шиг утгатай тавантолгойн хөрөнгө оруулагчдын эсрэг комменд бичиж байгаа шүү хүмүүсээ одоо тархиа буруу угаалгадаг цаг өнгөрсөн
2015-02-17
с.эрдэнэ:
ард түмэнд хүртээлгүй, зөвхөн дээдэс хувааж идэж байгаа энэ ордын тухай асуудлыг хэлэлцэнэ үү, байна уу хэнд хамаатай? бид оюутолгойг үндсэндээ тавиад туучихсан. ард түмэнд ашиг тус нь очиж болох цорын ганц баялаг бол тавантолгой. үүнийг бас тавиад туух уу, уих-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу ард түмэндээ хувь хишиг хүртээх асуудал аминд тулаад байна. энэ ордын өрөм, сор болсон хэсгийг дөрөв, тавхан гэр бүлийн өмч болгочихсон. нийт үнэлгээний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий ордыг өгчихсөн. үлдсэн 60 хувийг 2,7 сая монгол хүн хувааж, хувилж хүртэх юм байна. ийм байдлаар дээрэм хийдгээ больвол яасан юм бэ?
2015-02-17
irgen:
amjilt husye !!!
2015-02-17