Компаниуд зээлээ зориулалтын бусаар ашиглаагүй
2015-02-17

-Зээлээ төлөөд жил болж байхад ШӨХТГ яагаад ийм мэдээлэл гаргасныг ойлгоогүй-

.

Барилга хот байгуу­лалтын дэд сайд Г.Байгал­маатай ярилцлаа.

.

-ШӨХТГ-аас“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтвор­жуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, Хот бай­гуу­лалтын яамтай хамт­ран цемент, ган туй­ван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулсан.Уг дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг ШӨХТГ мэдэгдсэн. 44.9 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдлоо гэж байна. Үүн дээр ямар тайлбар хийх вэ?

б

-Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр" батлагдсан юм. Энэ хөтөлбөрийн зорилго нь сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой импортоор оруулдаг барилгын материалыг эх орондоо үйлд­вэр­лэх, дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг өргөжүүлэн дэмжих, бүтээг­дэхүүний чанарыг сайжруулж олон улсын стандартад нийцүүлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн нэг том ажил бол Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн А-2/06 тоот тушаалаар батлагдсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр байсан. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үндсэн гурван зорилт тавьж, биелүүлсэн.

б

-Ямар ямар зорилтууд гэж?

б

-Нэгдүгээрт, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал цемент, арматурын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгах. Хоёрдугаарт, Барилгын гол нэр төрлийн материал үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгийн зээлээр дэмжих. Гуравдугаарт, Дэв­­шил­­тэт технологи бү­хий байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлд­вэрлэх төслүүдийг дэмжих зэрэг ажлуудыг хийсэн.

б

Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, гүйцэтгэх компани гэсэн гурвалсан гэрээ байгуулж, компаниуд гэрээний үүргээ биелүүлж ажилласан. Цемент, арматур нийлүүлэх гэрээ нь нэг жилийн хугацаатай 2013 оны дөрөвдүгээр сараас он дуустал хэрэгжсэн. Манай Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны наймдугаар сарын 26-ны өдрийн тушаалаар ШӨХТГазартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, уг дэд хөтөлбөрт оролцсон аж ахуй нэгжүүдийн зээлийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд гэрээний үүргээ биелүүлээгүй гээд байгаа аж ахуйн нэгжүүд хугацаандаа тайлангаа өгөөгүй л зөрчил гарсан. Түүнээс биш зээлээ эргэж төлөөгүй зээлээ зориу­лалтын бусаар ашигласан гэсэн зөрчил гараагүй.

б

-Тэд гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй болохоор орон сууцны үнэ өнөөдрийг хүртэл буураагүй гэдэг үнэн үү?

б

-Зээл авсан аж ахуйн нэгжүүдээс болж орон сууцны үнэ буурахгүй байна гэж би бодохгүй байна. Цемент, арматур нийлүүлэгчээр гэрээ хийж, дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүд нэг тоннцементийг 165 мянгаас 175 мянган төгрөгөөр,нэг тонн арматурыг нэг сая 80 мянгаас нэг сая 150 мянган төгрөгөөр борлуулалт хийхээр гэрээ байгуулсан. Харинцемент нийлүүлсэн аж ахуйн нэгжүүд гэрээний үнээс доогуур тонн тутмыг 138 мянгаас 145 мянган төгрөгөөр борлуулалт хийж байсныг салбарынхан сайн мэдэж байгаа. Орон сууцны үнэ зах зээлийнхээ хуулиар өсч, буурч байгаа болов уу.

б

-Нэр бүхий 16 компанид танай яамны зүгээсхяналт, шалгалт хийхгүй явсан юмуу. Эсвэл шалгалт хийсэн ч тэр чигт нь хав дарчихсан юм уу?

б

-Энэ нэр бүхий 16компани нь түрүүн хэлсэн ажлын хэсгийг хяналт хийж байхад тайлангаа цаг тухайд нь өгөөгүй газрууд юм байна лээ. Дараа нь гааль болон харилцагч байгууллагуудаас материал бүрдүүлээд тайлангаа ирүүлсэн байдаг. Энэ компаниуд ажлаа хийгээд, гэрээний үүргээ биелүүлээд, зээлээ төлөөд нэг жил хагасын хугацаа өнгөрч байна. ШӨХТГ яагаад 2013 оны аравдугаар сарын асуудал яриад байгааг ойлгохгүй байгаа. Гурвалсан гэрээ байгуулахад ШӨХТГ ч бас тодорхой үүрэгтэйоролцсон. Дахин хэлэхэд аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу бүгд үүргээ гүйцэтгэсэн.

б

-Тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниуд цаанаа ямар нэгэн зүйл нуугаад байсан юм биш биз дээ. Үүнд ямар нэгэн хариуцлага бий юу?

б

-Энэ компаниуд гэрээгээ зөрчөөгүй, үүргээ гүйцэтгэсэн. Зээлээ төлөөд нэг жил хагас болж байна. Зээл бүрэн төлөгдөж, хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.

б

-ШӨХТГ-ын мэдэгдэлтэй холбогдуулж компаниудын удирдлагууд танай яаманд хандсан уу?

б

-Албан ёсоор хандаагүй. Энэ асуудлыг гаргаж тавьсан байгууллагад нь хандах хэрэгтэй байх. Тэд яагаад ийм мэдээлэл хийснийг бид ойлгохгүй байна. Ер нь үйлдвэрлэл явуулж, иргэ­дийг ажлын байраар хангаж, улсдаа татвараа төлөөд явж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдийн нэр хүндэд төрийн захиргааны байгууллагын зүгээс халдаж, ийм хариуцлагагүй байдлаар мэдэгдэл хийх нь зохисгүй юм.

б

-Цаашид яамны зүгээс “Барилгынсалбарыг дэм­жих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр хэрэгжүүлэх үү. Хэрвээ хэрэгжүүлнэ гэвэл хардалт их дагуулах янзтай байна?

б

-Цемент, арматур нийлүү­лэхийг дэмжих хөтөлбөр цаашид хэрэгжихгүй. Энэ нь зөвхөн нэг жилийн хугацаатай барилгын материалын үнийг тогтвортой байлгахын тулд салбарт тодорхой хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш цемент, арматурын үнэ харьцангуй тогтвортой байгааг хэрэглэгчид мэдэж байгаа байх.

б

-Энэ талаар Монгол­банкнаас тайлбар авах хүсэлт илгээхэд “Барилга хот байгуулалтын яам тэдгээр компаниудыг сонгосон. Тэдэнтэй ярина уу" гэсэн хариулт өгсөн. Монголбанк хамаагүй гэж ойлгож болох уу?

б

-Бид ШӨХТГ, компаниуд­тай хамтарч Монголбанкинд гэрээг хүргүүлж, зээлийн эх үүсвэрийг шийдвэрлүүлсэн юм.

б

-Эцсийн буруу танай яаманд тохогдож байна уу?

б

-Нэг жил хагасын өмнө хэрэгжээд, зээлээ төлөөд, үүргээ гүйцэтгэсэн компаниудын тухай өнөө­дөр болж байгаа асуудал мэт яриад байгаа нь хачирхалтай санагдаж байна. Хэрэгжүүлээд, хийгээд, үр дүнгээ өгсөн ажлыг яагаад ингэж харлуулж байгааг ойл­гохгүй л байна даа. Бид дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай тайлангаа 2014 оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

ө

эх сурвалж: Өдрийн сонин, сэтгүүлч Э.Энхболд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
компаниудыг нь тайван ажлыг нь хийлгэ л дээ. зээлээ хүүтэй нь төлөөд дууссан, зориулалтын дагуу ашигласан гэж байна шдээ.
2015-02-28
qwerty:
энэ жомбого байглаа хэний өвөрт өрчхоод хэний захиаалгаар энгэж ярьж яваа бол доо хөөрхий.
2015-02-18
rrryyy:
3 хоногт л 500 $ -ын ажил хийх боломж байна. нэмэлт орлого олох хялбар аргуудын нэг. зөвхөн интернэтэд холбогддог байхад л хангалттай. интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. туршаад доорх http://referralvibe.com/?reff=2269 линкээр ороод бүртгүүл. бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. тэрхүү линкээ мөн адилаар бу*д тараа. байж болох бүхий л сувгаараа тараа. ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, para gram western union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. . энэ нь хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм жич:. нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500 $ -ын ажил туршаад үзээрэй! танаас ямар ч зардал гарахгүй. танд амжилт хүсье.
2015-02-18
ayursa:
tsement ter uyed hyamdarsan. tegeheer ur dund hursen l bnaayursaihan gej an-yn * uruul magnai shig ner olj avah sanaatai l baigaa biz.
2015-02-17
hehe:
энэ хүүхэн юу мэддэг юм бэ. намыэ тохироогоор дарга болсон хоосон толгойт биз
2015-02-17
дорж:
энэ худлаа ярьж байна бугд доллор худалдан авч урагшаа гарсан учир доллор нэмэгдсэн ийм тэнэг дэмжлэг гэж юу байна маш буруу бодлого явагдсан
2015-02-17
дорж:
энэ худлаа ярьж байна бугд доллор худалдан авч урагшаа гарсан учир доллор нэмэгдсэн ийм тэнэг дэмжлэг гэж юу байна маш буруу бодлого явагдсан
2015-02-17
иргэн:
шөхтг-ын мэдээг уншсан. зээлийн зарим хэсгийг зориулалтын бусаар ашигласан тул гэрээний дагуу зах зээлийн ханшаар хүү төлөх дүгнэлт байсан шүү дээ. гэтэл энэ хүүхэн зээлээ хугацаандаа төлсөн гээд л шал өөр зүйлийг дахин дахин ярьсан байх юм. ингэж зориуд мэдэн будлианыг бодоход энэ хүүхэн тэр компаниудтай холбоотой юм шигээ.
2015-02-17
irgen:
шөхтг bol aj ahuinuudiig daramtaldag baiguullaga gej bi oilgodog.zah zeeliin jamaar ni ajil hiilge dee.
2015-02-17