ОХУ-ын саналыг дэмжив
2015-02-18

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд ОХУ-ын санаачилсан тогтоолын төслийг дэмжиж, баталсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү тогтоолд ““Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн тохиролцоог биелүүлэх, Украины зүүн хязгаарын сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах болно” гэжээ.

.

Аюулгүйн зөвлөлийн гишүүд “Зүүн хязгаарт тулалдаж буй армийнхан болон салан тусгаарлагчид харилцан зэвсгээсээ татгалзахыг уриалж, Минскийн гэрээ биелүүлэхийг хүсье” гэжээ. Өчигдөр болсон хуралдааны үеэр НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр “Салан тусгаарлагчид мөргөлдөөнийг хурцатгаж байна. Тэднийг зэвсгээр хангаж буй хүмүүсийг олохгүй бол мөргөлдөөн хэзээ ч дуусахгүй” гэж хэлжээ. “Минскийн тохиролцоог биелээгүй нөхцөлд Орост үзүүлэх шахалтаа үргэлжлүүлэх болно” гэж НҮБ-д суугаа Их Британийн байнгын төлөөлөгч Марк Лайалл Грант сануулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
https://www.youtube.com/watch?v=17q_t5vl4zq
2015-02-21
хэхэ:
оросуудын мэхлэлт
2015-02-21