Р.Бурмаа сайд орон нутагт ажиллалаа
2015-02-18

ХХАА-н сайд Р.Бурмаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзжээ. Уулзалтаар иргэд төрөлх сумаа хөдөө аж ахуйн аялал жуулчлалын бүс болгох, тус суманд барих үр тариа хадгалах 15000 тн багтаамжтай элеватор барих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг экспортод гаргах чиглэлээр хөгжүүлэх, ферферийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй иргэдэд санхүүгийн болон бусад хөрөнгө оруулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг салбарын сайдаас голчлон асуусан аж.

ый

Тиймдээ ч хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэхэд салбарын яамнаас дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байлаа. Мөн тэрээр тус суманд фермерийн аж ахуйн эрхэлж буй “Занадуразорбак” компанийн  үйл ажилагаатай танилцсан юм. Тус фермерийн аж ахуй нь 280 үхэртэй,  сардаа 15-20 үхэр, жилд 200-230 үхрийн махыг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн болгон зах зээлд борлуулдаг байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөх шаардлагатайг нь харгалзан санхүүгийн дэмжлэг хүссэн байна.

ы

Баяншувууны аж ахуйд очжээ

ы

“Өдөр бүр өндөг” уриатай “Баян” шувууны аж ахуй 2015 оны шилдгүүдийг өнгөлж, Монгол Улсын тэргүүний фермер  өргөмжлөл хүртлээ. ХХАА -н сайд Р.Бурмаа өнөөдөр Баян  шувууны аж ахуй дээр хүрэлцэн очиж, Засгийн газрын батламж, өргөмжлөлийг  тус аж ахуйн удирдлагуудад гардуулан өгсөн юм. HBЦ компани нь 1 сая шувууны  “Баян шувуу” төслийн эхний шат буюу 500 мянган шувууны аж ахуйг 20 шахам сая.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан нь томоохон бүтээн байгуулалт аж. Өндөглөгч шувууны байрнаас эхлээд ашиглаж буй тоног төхөөрөмж, өндөг ангилан савлах дамжлага, дээд зэргийн цэвэршүүлсэн ус, тэжээл, байрны эрүүл ахуй гээд  эрүүл эко бүтээгдэхүүн  үйлдвэрлэхэд шаардлагатай бүхнийг цогцоор нь бүрдүүлж чаджээ.

ы

Төв аймгийн Баян чандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй нь Монгол Улсын хүн амыг эрүүл бөгөөд шинэхэн өндөгөөр хангах үйлсэд орон нутгийн иргэдийг татан оролцуулж, ажлын байраар хангаж чаджээ.  Үүгээр ч зогсохгүй орон нутгийн нүүр царай болж цаашдаа үйл ажиллагаагаа өргөтгөх тусам орон нутгийнхны оролцоог төдий хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой тухай үйлдвэрийн удирдлагууд ярьж байсан юм. Түүнчлэн шувууны аж ахуйгаас гарч буй сангасыг газар тариаланд өргөнөөр ашиглаж сайн чанарын бордоо бэлтгэх боломжтой тухай дурдаж байлаа.

ы

Одоогоор Баян шувууны аж ахуй улсын хэмжээнд хүнсэнд хэрэглэх нийт өндөгний  50 хувийг нь дангаараа нийлүүлж байна. Цаашдаа нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр импортын өндөгний хэрэглээ буурч, дотоодод үйлдвэрлэсэн өндөгөө хямд үнээр худалдан авах өргөн боломж нээгдэх юм. 2015 оны шилдэг бүтээн байгуулалт өргөмжлөл  хүртсэн тус хамт олон энэ ондоо багтаан шингэн ба хуурай өндөгний  үйлдвэр ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.

у

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
bultsgar abgai:
gui teer. bandaichaad. alii. bultsgar n haan bgan. eej aavdaa erhleed gertee hevtej bhgui har huitend hodoo nuu hiij navaaiin. aa nana. uu nana. seehn bultgsar ohoordmoor jolig shu. bas *iid geed koorgochkoor koorood ter navaad bgaag ii n . uu lala. odoo bolnoo minii ohin. emee ovoo boloh nasand ircheed erhleed yavaad bj bolhgui. yavj tumpen shanagaa ugaagaad ter guril murilaa zuuraad buuzaa hii. ain.
2015-02-19
зочин:
монгол ахан дүүс минь сайхан шинэлээрэй. бурмаа сайд дорнод нутагтаа ажиллаад ирсэн тухай телевиз, сайтуудаар зөндөө л их гарч байна лээ ш дээ. мэдээгээ уншчихаад коммент бичмээр юм. ххаа-н сайдад амжилт хүсье.
2015-02-19
зочин:
монгол ахан дүүс минь сайхан шинэлээрэй. бурмаа сайд дорнод нутагтаа ажиллаад ирсэн тухай телевиз, сайтуудаар зөндөө л их гарч байна лээ ш дээ. мэдээгээ уншчихаад коммент бичмээр юм. ххаа-н сайдад амжилт хүсье.
2015-02-19
buramdaa:
dornodooroo zochlooroi said nutgaasaa eheldegiim bainlee nutgaa boddoo.
2015-02-19
эээээээ ээээ ееее:
хедеегийн амьдрал мэддэггуй хотын балиар авгай хедее ажиллах нэрээр цагаан сарынхаа ууц, бууз баншаа бэлтгэхээр явжээ
2015-02-18
yyyyyyy:
ene davhar deeltej migz dandaal aziltai gazraar javz saad boloh jum azil unaz bgaa gazruudar javahgui hudlaa piardad bh ujm
2015-02-18
zuv zuv:
ayataihan tuv huvtsaslasan bn. saihan mongol busguin turh haragdaj bn shuu. said hun herhen biee avch yavj baigaagaas olon zuil haragdana.
2015-02-18