Дүнжингарав” хурдан морины уралдаан хойшлогдлоо
2015-02-21

 “Дүнжингарав” хаврын бүсийн морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд болох байсан. Гэвч цаг агаарын байдлаас болж өнөөдөр уралдах байсан эрлийз дээд насны уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Энэ талаар одоо 11.00 цагаас Монголын морин спорт уяачдын холбооны төв байран дээр тэргүүлэгчдийн хурал хуралдаж, хэдий хэр хугацаагаар хойшлуулах талаар хэлэлцэх гэж байна

 

Дашрамд дуулгахад, “Дүнжингарав” Хаврын бүсийн морьны уралдааныг “Дүнжингарав”-аар нээх бөгөөд дараагийн дараагийн уралдаануудын тов ч мөн адил гараад байна. Үүнд:

-Хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын 1-нд,

-Баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг Сүхбаатар, төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, говийн бүсийнхийг Өмнөговь, хангайн бүсийн уралдааныг Булган аймагт 2015 оны долдугаар сарын 25-26-нд,

-Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин