Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2015-02-21

Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна.   Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.   Сар шинийн өдрүүдэд буюу 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи 19-ний өдөр баруун зүгийн нутгаар, 20-ны өдөр ихэнх нутгаар, 21-ний өдөр говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с хүрс ширүүсэн хүйтний эрч өмнөх өдрүүдээс эрс чангарах төлөвтэй байна. Манай орны нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар хуурайшилттай байна. Иймд, иргэд ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхи, чүдэнзний галыг сайтар унтрааж гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ
Shuud.mn
Сонин хачин