Нийгмийн даатгалын шимтгэлээ хэрхэн нөхүүлэх вэ?
2015-02-21

 “Нас дээр гарсан ч тэтгэврээ тогтоолгох гэтэл нэгхэн жил дутчихлаа. Уг нь би бараг л насаараа хэвлэлийн үйлдвэрт цаастай ноцолдож, үсэг нийлүүлэх эх үйлсэд зүтгэж явсан юм шүү дээ. Зах зээлийн тогтолцоонд хамаг л үйлдвэрүүд доголдоод  ажилтнаа цөөлөөд л. Тэгэхэд нь ганзагын наймаанд яваад хийсэн ажлынхаа үр шимийг бага ч гэсэн хүртэх насан дээрээ  тэтгэвэртээ гарч чадахгүй чинээ санасангүй байж дээ” гэж нас дээр гарсан эгч хуучилж суух. Энэ бол нийгмийн тогтолцооны гажуудал хүмүүний амьдралд нэвт шингэн, ууссан нийтлэг нэгэн жишээ. Ганзагын наймаанд зориглож гарсан хүмүүс л худалдааны салбарыг эрчимжүүлж, хувийн сектор үүсч хөгжихөд нөлөөлсөн гэдэг. Тийм ч учраас удаан хүлээлт дагуулсан, тэтгэвэртээ залгуулж чадаагүй яваа олон хүний амьдралд багагүй хувь нэмэр оруулах хууль энэ жил батлагдсан нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах, иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”. Энэ нь нийгмийн ороо бусгаа цаг үед хүссэн ч эс хүссэн ч ажлаа ажлаа орхин ганзагын наймаанд мордсон, бараг л бүх байгууллага цалингаа тавьж чадахгүй, ажилчдаа цомхотгож байсан шуурганд нэрвэгдсэн, завсарт нь үлдсэн хүмүүст олгож буй боломж юм. Өөрөөр хэлбэл, 1990-2000 онд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй хүмүүс нэмж тооцуулж, тэтгэврийн хувиа дахин тогтоолгох боломжтой гэсэн үг.

 z

Ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

 xs

Угаасаа л тэр үеийн нийгмийн байдлыг бодоод, хүмүүсийн ажилласан жилийн шимтгэлийг шууд тооцчих гэхээр 1995 оноос өмнө нийгмийн даатгалын нарийн тогтолцоо, нэгдсэн мэдээлэл байсангүй. Ингээд 1995 оноос хойш мэдээллийн сан бүрдүүлсэн ч дутмаг байсан учир тэр үед ажиллаж байсан, эсвэл ажлаасаа гарсан хүмүүс өөрсдөө материалаа бүрдүүлэн шимтгэлээ тооцуулах юм байна. Иргэд материалаа 2012 оны арвандүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст өгөх юм.

 s

Бүрдүүлэх материал:

-Иргэний үнэмлэх,

-Нийгмийн даатгалын дэвтэр, /хөдөлмөрийн дэвтэр/,

-Ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэний ажилласан хугацааг шүүхээс сэргээн тогтоосон бол шүүхийн шийдвэр авчирна.

-Оршин суугаа газрын Засаг даргын лавлагаа байх бөгөөд энэхүү материалыг хүлээн авсны үндсэн 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилласан жилийг шинэчлэн тогтооно.

 s

Хэн хамрагдах боломжтой вэ?

1990-2000 онд 18 болон түүнээс дээш насанд хүрсэн байх /сургуульд суралцаагүй бол 16 настай/

Тухайн онуудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй

Тухайн онуудад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоогүй байсан иргэд, хорих ял эдлээгүй байх ёстой юм байна.

Сануулахад, энэ хууль нь дараа оны наймдугаар сарын 1-нийг хүртэл нэг л удаа шимтгэл нөхөн төлөх байдлаар бүртгэн авч, хэрэгжээд дуусах юм.

 zs

Нийгмийн даатгалын дэвтрээ хараад үзээрэй

 zs

Боломжтой үедээ л ажил хийгээд, зохих хэмжээний хуримтлал бий болговол насныхаа амьдралын баталгааг хангаж болно. Энэ бол нийгмийн даатгалын татвар биш, шимтгэл. Та хэдий хэр цалин хөлс авна, төдий чинээгээр  ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд л нийгмийн даатгалын шимтгэлийг төлж буй. Үүний тулд тухайн сарын орлогоос иргэд 10 хувийг, ажил олгогч нь 10-13 хувийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үедээ буюу өндөр насны тэтгэвэр, төрөл бүрийн тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээ, ажилгүйдлийн даатгал гээд нийгмийн тусламж, үйлчилгээг авах боломжтой болдог. Тиймээс ажил хөдөлмөр эрхлэгч та хуулийнхаа дагуу хөдөлмөрийн гэрээгээ байгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бөглөж байгаа эсэхийг харж хянааарай. Ялангуяа тухайн сарын тань орлого бүрэн бичигдсэн эсэхийг нягтлаарай. Учир нь дэвтрэн дээр бичигдсэн сарын цалингаас хувь бодон шимтгэл төлөх ёстой бөгөөд хэдий чинээ их орлогоо бичүүлж байна төдий чинээ хуримтлал үүснэ гэсэн үг. Тийм ч болохоор зарим аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө төлөх 10 хувиасаа бултаж, орлогыг дутуу бичихэд таны ч халааснаас бага шимтгэл гарна шүү дээ гэж “ухуулдаг”. Тэгвэл энэ танд хохиролтой гэдгийг анхаараарай.

 s

Бидний авах боломжтой нийгмийн халамж, үйлчилгээ

 s

Монгол Улсын цалингийн доод хэмжээ 140.400 төгрөг. Тэгвэл хувь хүний цалин, орлогын дээд хязгаарыг тогтоогоогүй ч нийгмийн даатгалын санд тооцуулах орлогын хэмжээг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, сард хэдий хоёр сая төгрөгийн цалин авч байгаа ч 1.404.000 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянган төгрөг/-нөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Бусад орлогоороо иргэн хувийн хуримтлал үүсгэх боломжтой.

 d

Нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн даатгал хийдэг юм. Энэ таван төрлийн даатгалыг ажил олгогч, дөрвийг нь ажилтан дээрх заасан хувь хэмжээгээр төлдөг. Ингээд хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсэн болон амаржсаны, оршуулгын тэтгэмж, өндөр насны тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, ээлжийн амралт, хөнгөлөлттэй үнээр эм худалдан авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, оношлогоо хийлгэх зэрэгт бид нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг учраас хөнгөлүүлэх эрхтэй болно. Тэгэхээр нийгмийн бүхий л үйлчилгээ авах бол эхлээд нийгмийн даатгалын сангаас хөнгөлүүлэх боломжтой юу гэдгийг асууж тодруулаарай.

 xs

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль болон нийгмийн даатгалын үйлчилгээний холбогдолтой бүхий л асуултаа бидэнд ирүүлээрэй. Бид холбогдох мэргэжилтнүдээс лавлаж өгөх болно.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Angarag:
Niigmiin daatgalaa nuhuj tuluh gsn yma haana ochij handah we
2019-06-30
дэжид дэмийрэхээ боль:
дэжид дэмийрэхээ боль
2015-02-23
зочин:
юун өнгөрсөн баларсан юм бичээд байнаа,одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чинь 192000 төгрөг байгаа шүү дээ.
2015-02-23
болоод өнгөрсөн шүү дээ:
одоо энэ боломжгүй
2015-02-23
bataa:
энэ чинь аль хэдийнээ өнгөрсөн юм байна. настай хүмүүсээр тоглоом хийгээд байгаа юмуу. эсвэл энэ сайтийнхан ийм тэнэг хүмүүс юм уу?!
2015-02-22
өнгөрсөн зүйл:
хэзээний юмыг одоо нийтлээд байгаа юм бэ. хүмүүсийн толгой эргүүлэхийг боль.
2015-02-22