Өрхийн эмнэлэгт 1618 иргэн ханджээ
2015-02-23

Нийслэлийн Эрүүл мэндийн газар  болон харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны оройны 20.00 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 09.00 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна.

Мөн амаржих газруудад 321 хүүхэд мэндэлсний 158 нь хүү 165 нь охин байсан байна. Мөн баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгчид 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна. Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7891  хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс насанд хүрэгчид 5605, хүүхэд  2286, шинээр хэвтсэн өвчтөний тоо 1007 байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин