Худалдааны төвүүдэд халдлага үйлдэхээ мэдэгдэв
2015-02-23

Сомалийн хэт даврагч “Аль-Шабааб” террорист бүлэглэл АНУ, Канад, Их Британи улсад үйл ажиллагаагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдэд халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэл энэ тухайгаа өгүүлсэн 12 минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Халдлага үйлдэхээр төлөвлөсөн газруудынхаа байршлыг ийнхүү хэлж байгаа нь олон хүн эрсдэхээс сэргийлсэн гэж тайлбарлажээ.


Халдлага үйлдэхээр төлөвлөсөн газруудын тоонд АНУ-ын Миннесота мужийн “Де Молл оф Эмерика” худалдааны төв, Канадын Альберта мужийн “Де Уэст Эдмонтон Молл” худалдааны төв багтжээ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Же Жонсон иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж, видео бичлэгийг сайтар шалгахыг албаны хүмүүст даалгасан байна.


Тус бүлэглэл өнгөрсөн 2013 онд Кенийн их дэлгүүрийг 48 цагийн турш барьцаалж, 65 хүний аминд хүрсэн билээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
zuvuu:
zuv delhii niit sharuudiin esreg bosch bn
2015-02-24