ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “AFP” агентлагт ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр олон улсын анхаарлыг татаад буй Украины зүүн хязгаарын асуудлаар байр сууриа хүргэсэн байна. Путин “Украины зүүн хязгаар тогтворжиж, оршин суугчдад тайван амгалан орчин бүрдүүлэхийн тулд “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээг үг, өгүүлбэр бүрээр нь дагаж мөрдөх ёстой. Өнөөдрийг хүртэл армийнхан болон салан тусгаарлагчид харилцан зэвсгээсээ татгалзаагүй байна. Энэ сарын 15-наас эхлэн Минскийн гэрээ зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжих ёстой байсан. Украины Засгийн газар Минксийн гэрээг зөрчиж буй этгээдүүдийг барьж, хорих хэрэгтэй. Минскийн гэрээ бол Украины сүүлчийн найдвар ч байж магадгүй” гэж хэлжээ. Ерөнхийлөгч ярилцлагынхаа төгсгөлд “Оросын ганц цэрэг ч Украины газар нутагт байхгүй. АНУ ямар үндэслэлээр ийм мэдээлэл тарааж буйг ойлгохгүй байна” гэсэн байна.
1
НҮБ-ын мэдээлснээр Украины зүүн хязгаараас 1.7 сая иргэн дүрвэж, 5700 хүн амиа алдсан гэв. Амиа алдсан хүмүүсийн 500 орчим нь бага насны хүүхдүүд гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг