Өмнөговь суманд янгир ямаа хамуурчээ
2015-02-24

Увс аймгийн Өмнөговь сумын нутагт янгир ямаа хамуурчээ. Тодруулбал, Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн нутагт орших Төрийн тахилгат Алтан Ханхөхий, орон нутгийн тусгай хамгаалалттай Яргайт ууланд бэлчээрлэн амьдардаг янгир ямаанууд хамуурч одоогийн байдлаар зургаан настай тэх, гурван настай эм янгир хамуурсан байдалтай үхсэн байсныг нутгийн иргэд олжээ.

d

Энэ дагуу аймгийн Байгаль орчны хэлтэс тодорхой арга хэмжээ авсан ч үр дүн гарахгүй байгаа учраас асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч хэлэлцэх ёстой хэмээн нутгийн иргэд үзэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарт албан бичиг хүргүүлжээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар БОНХАЖ-ын сайдаас дээрх асуудалд арга хэмжээ авахыг хүссэн  байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин