Монгол зан заншлын талаар Өвөр монгол хүн зөвлөсөн
2015-02-24

БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийгээд байгаа билээ. Тус киноны гол дүрд жүжигчин Ч.Анхням тоглосон ба тэрээр киноныхоо монголд гаргах эрхийг худалдаж авсан тухайгаа мэдээлсэн юм.

ө

Үүнтэй зэрэгцэн “Чонон сүлд” кино 2016 оны Оскарын наадамд нэр дэвшихээр болсон тухай тус киноны найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм.

ө

Тэгвэл уг кино Өвөрмонгол орчуулгатайгаар энэ сарын 27-ноос эхлэн кино театруудаар гарч, монгол үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.

Энэ талаар “Чонон сүлд” номын орчуулагч Д.Болдбаатар, жүжигчин Р.Анхням, тус киног албан ёсны эрхтэйгээр монголд оруулж ирж буй “Гэгээ Паблишинг” ХХК-ний төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

ө

Уг  киноны эх зохиол 2004 онд хэвлэгдэж, 2005 ондоо хятадын шилдэг зохиолоор шалгарсан байдаг. Монголоос гадна дэлхийн 31 орны хэл дээр хэвлэгджээ.

ө

 Хэвлэлийн хурлын үеэр жүжигчин, СТА Р.Анхням “Би 30 гаруй кинонд дүр бүтээсэн. Жүжигчид ажлаа хийх явцад даарч хөрөх, шөнө нойргүй хонох бол энүүхэнд. Үүнийг би хүндрэл гэж үздэггүй. Жүжигчин хүн бүрт ийм зүйл тохиолддог. Харин энэ кинонд тоглоход хүндрэлтэй тал юу байв гэвэл буруу тоглох вий, үндэстнийхээ талаар сөрөг сэтгэгдэл үлдээх вий, монгол үзэгчид маань үзээд эвгүй сэтгэгдэл төрөх вий гэж л болгоомжилж байлаа. Үүнд л их анхаарсан. Найруулагчид гэр хэрхэн барих вэ гэх мэт монгол зан заншлын талаар зөвлөгөө өгөхөөр хоёр Өвөр монгол хүн ажилласан л даа. Дараагийн уран бүтээлийн хувьд хятадын уран бүтээлчидтэй гэрээ хэлэлцээ хийх шатандаа явж байна” хэмээн ярьсан юм.

а

 “Чонон сүлд” киног бүтээх явцад олон тооны амьтны чихмэл ашигласан байна. “Чонон сүлд” кино БНХАУ-ын хамгийн өндөр борлуулалттай киноны жагсаалтын гуравдугаарт багтжээ.

ө

Сонирхуулахад, тус киноны найруулагч Жан Жак Анно “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоороо Оскарын шагнал хүртэж байсан юм.

Киноны Монгол дахь нээлт ирэх баасан гарагт 17.00 цагаас Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад нэгэн зэрэг болно.

Б.Дэжид
Shuud.mn
Сонин хачин
зочин:
одоо болимоор юм наад анхням чинь бараг зүүдэнд орохоор л өөрийгөө рекламдлаа.залхаж байна шүү.уг нь аятайхан жүжигчин гэж бодоод байсан чинь одоо харахаар бараг дотор муухайрч байнаа.
2015-02-24
зочин :
огт ойлгосонгүй, өвөр монгол орчуулгатай гэх юм. гэтэл болдбаатар гэх юм. болдбаатар өвөрмонголоор орчуулсан юм уу? гэтэл анхням киног монголд гаргах эрхийг худалдаж авсан гэх юм? ойлгомжтой бичээч ээ! франц хүн найруулсан болохоор кино нь гайгүй болоо биз дээ. ном нь тааруу шүү дээ. дуустал нь уншсан хүн бараг байдаггүй юм даа.
2015-02-24