Хөлбөмбөгийн холбоо ФИФА-гаас хөөгдөх үү?
2015-02-24

Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох Их хурал ирэх баасан гарагт болно. Хуралд 52 МХБХ-ноос шалгаруулсан 52 төлөөлөгч нууц санал хураалтаар Ерөнхийлөгчөө сонгох юм байна.

ө

Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус  холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Мэдрээ, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Буман-Учрал, Г.Ганхүү, гүйцэтгэх хороонд нэр дэвшигч Г.Мөнхчулуун, Д.Тэрбаатар, Ж.Хишигжаргал болон үе үеийн хөлбөмбөгчид мэдээлэл хийлээ.

ө

Энэ үеэр тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал хүргэж байгаагаа мэдэгдлээ. Уг захидалд Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарыг МХБХ-оог хууль бусаар авах гэсэн оролдлого болон, түүний ёс зүйгүй  ноцтой асуудал удаа дараа гаргаж байсныг дурьдсан байна.

ө

Тус захидалд “Эрхэм Ерөнхийлөгч таны зөвлөх А.Ганбаатар нь хөлбөмбөгийн холбооны дүрэм, журамд дураараа өөрчлөлт оруулж, зарим заалтуудыг дураараа зассан. Тодруулбал, тэрбээр “МХБХ нь сонгуулийн үйл явцад аливаа Төрийн нөлөөлөл байгаа бол нэн даруй ОУХБХ /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ болон АХБХ /Азийн хөлбөмбөгийн холбоо/-нд мэдэгдэх үүрэгтэй” гэсэн өгүүлбэрийг зориудаар хассан байна” хэмээн бичжээ.

ө

Тэдний мэдээлж буйгаар Монголын хөлбөмбөгийн холбоо нь өнөөдрийн байдлаар ФИФА буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд байдаг 209 орноос 194-т жагсаж байгаа аж.

Уг нь 1997-2007 оны хооронд 163-т жагсдаг байжээ. Гэвч найман жилийн дотор ийнхүү 31 байраар хойшилсон нь Монголын хөлбөмбөгийн холбоо хөгжихгүй байгаагийн илрэл гэж Б.Буман-Учрал онцлон тэмдэглэсэн юм.

ө

Түүнчлэн, ирэх баасан гаригт болох Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох Их хуралд орон нутгаас ирж буй төлөөлөгчдийн дийлэнх нь хөлбөмбөгийн хорхойтон биш, Төрийн албан хаагчид байгааг хэлж байлаа.

Учир нь хөлбөмбөгт төрийн оролцоог хориглоно гэж ФИФА /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ дүрэмдээ хатуу заажээ. Дүрмийн энэ заалт гишүүн орных нь хувьд Монголын хөлбөмбөгийн холбоонд ч үйлчлэх ёстой гэдгийг ч хэлж байлаа.

 ө

Б.Мэдрээ: Монгол улс “Шар хуудас”-тай байгаа

ө

Хурлын үеэр тус  холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Мэдрээ “Одоо холбооныхоо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй, өмнө нь дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан А.Ганбаатар Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч. Нэг ёсондоо ФИФА-гийн дүрмийн заалттай харшлах албан тушаалтан. Үүнийг эс тоон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонговол ФИФА Монголд үзүүлдэг дэмжлэгээ хасаад зогсохгүй, Монголын хөлбөмбөгчдийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг ч түдгэлзүүлж болзошгүй байдал үүснэ. Саяхныг хүртэл энэ холбоог тэргүүлж байсан “морь” гэгдэх Б.Ганболд хөлбөмбөгийг хөгжүүлэхэд бус, өөрийгөө хөрөнгөжүүлэхэд л Монголын хөлбөмбөгийн холбоог ашиглаж байсан. Энэ нь баримтаар нотлогдож, ФИФА-гаас албан ёсны шийтгэлийг нь Б.Ганболдод ногдуулаад байгааг олон нийт мэднэ. Өөрөөр хэлбэл, Б.Ганболдын авлигын хэргээс болж 2010 онд монголчууд ФИФА-гаас аль хэдийнэ сануулга авсан. Хөлбөмбөгөөр бол “шар хуудас” хэдийнэ авчихсан байгаа.

ө

Хөлбөмбөгийн дүрмээр хоёр шар хуудас нийлээд нэг улаан хуудас болдог. Нэг ёсондоо тоглоомоос хөөгддөг. Тиймээс л Монголын хөлбөмбөгийн холбоо энэ удаад ерөнхийлөгчийн сонгуулиа ФИФА-гийн хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийн дагуу явуулахгүй бол Монгол Улс хоёр дахь шар хуудсаа авч мэдэх нь” хэмээн халаглан ярьсан юм.

ө

Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн холбоо жилд АХБХ-ноос 200 мянган ам.доллар, ФИФА-гаас 250 мянган ам. доллар тус тус авдаг байна. Энэ жилийн хувьд нийт 800 мянган ам.доллар тус холбооны дансанд орох юм байна. Гэвч өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тус холбооны удирдлагууд холбооны санхүүдээ ямарч шалгалт, аудит оруулаагүй болохыг өнөөдрийн хуралд оролцсон хүмүүс мэдэгдсэн юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
чонон борис:
тэр ганбаатар юу бэ.тэр тэнэг ерөнхийлөгчөө долоогоод хэвтэж байхгүй төрийн албаа хийгээч өмхий хүүрээ.
2015-02-27
чонон борис:
үхсэн хүүрнүүд минээ энэ чинь хөл бөмбөг болохоос новшийн улс төр биш шүү дээ.хаанаас тийм хөл бөмбөг мэдэхгүй лаларууд авчирч сонгууль хийдэг бнаа.тэр ганбаатар новш бүтэхгүй ээ.баахан хөл бөмбөгчид дасгалжуулагчид тэгээд зөвшөөрч бгаа юум байх даа новш гэж.
2015-02-27
binderiya:
4 davj nachnii nairaand orj chadakhaa bolikhoor mongo khaij yavaa bailgui
2015-02-25
хөлбөмбөг:
тоон дотор үсэг цохиж яваа юм бишүү. гарьд цэрэнпунцаг гэж юун бөх вэ, хар пиарчингийн хийж байгаа ажил бишүү.
2015-02-25
jilo:
ganbaatar gej neg nohor yg elbegdorj shig saihan yridag nohor...kkkk ene zaluu vuch hiij chadahgui.medreen deer.
2015-02-25
ganbaatar:
medreen deer blgui de.
2015-02-24
tuka:
nul uls torchid bn shdee, nogoo hul bombog chine uls toroos hol intr gd bsn ysiin boldoo.
2015-02-24
jaki:
ter dargantsaruudiin orond holbombogiin baguudiin fan club-n toloolliig oruulbal arai boditoi boloh bh daa. gedsee daahgui dargantsruudiin hajuud holsoo ursgaad guitsgeesen humuus shuu.
2015-02-24
amlalt:
judo-n garid tserenpuntsag nairaa hiih argyg zaaj ogohoor amlav.
2015-02-24
зочин:
ан гэгч өмхий жорлонгийн өмхий өтнүүд бүүр байчихаад одоо спортыг өмхийрүүлэхээр шийджээ.та нар ингэж эрүүл орчныг хордуулж байхаар наад өмхий жорлондоо салхи оруулж баярцогт мэтээсээ ангижирвал дээргүй юу.
2015-02-24
алдын байна:
тэр цэрэнпунцаг бас юув дээ
2015-02-24