Багшлах эрхийн шалгалтын бүртгэл 28-нд дуусна
2015-02-24

Багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, багшлах эрх нь цуцлагдсан хүмүүст багшлах эрх олгох шалгалтыг жилд хоёр удаа явуулдаг. Энэ жилийн бүртгэл хоёрдугаар сарын 3-ны өдөр эхэлсэн боловч, одоогийн байдлаар 189 хүн бүртгүүлсэн байна. Нэг удаагийн шалгалтад 3000 орчим хүн шалгуулдаг байна.

ы

Багшлах эрхийн шалгалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх аж. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас багшлах эрхийн шалгалтыг ирэх сарын дундуур авахаар төлөвлөсөн байна. Шалгалтыг ерөнхий сурган сэтгэл судлал, эссэ бичлэг гэсэн хоёр шаттайгаар цахимаар явуулах аж. Эхний тестийн шалгалтад тэнцсэн шалгуулагч эссэ бичлэгийн шалгалтыг өгөх эрхтэй болох юм байна. Шалгалтын бүртгэл үргэлжлэх үлдсэн өдрүүдэд шалгуулах ахүсэлтэй иргэд бүртгүүлэхээс өмнө 35 мянган төгрөгийн шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Төрийн сангийн 900015010 тоот дансанд шилжүүлж, www.itpd.mn цахим хуудсаар бүртгүүлэхийг анхаарууллаа.

ы

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Багшлах эрхийн шалгалт хэрэггүйээ яасан ядаргаатай юм бээ 21 зуунд амдарж байж хүний эрхэнд байна гэж юу гэсэн үг вээ их сургууль төгсөх шаардлагагүйн байна даа
2017-03-13
гэрэлээ:
Харин тиймээ тэр цаасаар яадаг бол яанаа гэж амьдарч ядаж байгаа ард түмэнд 35 000төг төг хэцүү байна тэр хүнд хэрэг байхгүй асуулт хэний хэлсэн үг бэ ч гэх шиг асуулт арай биш энэ бас мөнгө угаах санаа энийг шалгах хэрэгтэй
2017-03-10
мөнхцэцэг:
бүртгэл хэзээ дуусах вэ хариу өгөөч
2017-02-21
ууганаа:
бүртгүүлсэн эсэхээ яаж мэдэх вэ? майлд амжилттай бүртгэгдлээ гэсэн хариу ирээгүй байна
2015-03-04
2222:
эмчлэх эрхийн шалгалт байнга өгдөг харин багшлах эрхийн шалгалт зайлшгүй байх ёстой хүний энхрий нандин хүүхэдтэй харилцаж байгаа хүмүүс маш чадварлаг байх хэрэгтэй
2015-02-25
suak:
багшлах эрхийн үнэмлэх,мэргэжсэн жолооны үнэмлэх элдэв янзын үнэмлэх зөвшөөрөлөөр амьдарах гэж ядарч байгаа иргэдээ яасан дарамталж ханадаггүй төр
2015-02-24
Болд:
Багшлах эрхийн шалгалт хэрэггүйээ яасан ядаргаатай юм бээ 21 зуунд амдарж байж хүний эрхэнд байна гэж юу гэсэн үг вээ их сургууль төгсөх шаардлагагүйн байна даа