Эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ
2015-02-25

Жүжигчин Камерон Диаз өнгөрсөн сарын эхээр Бэнжи Мадден гэх залуутай нууцаар хуримласан юм. Диаз хуримын зургийг нь нууцаар авсан хүмүүсийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ. Тэрбээр фэнүүддээ энэ сарын 14-нд хуримаа хийснээ мэдэгдэж, ирэх оноос хүүхэдтэй болохоор төлөвлөж буйгаа дуулгасан байна. Хуримаа хийгээд удаагүй байгаа залуу эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ. Бэнжи цээжиндээ “Cameron” гэж шивүүлээд, зургаа твиттертээ хийсэн тухай “www.justjared.com” мэдээллээ.

1

Бэнжи Мадден “Азгүй надтай хуримлаж, өглөө бүр үнсэлтээр шагнадаг чамдаа баярлалаа. Чи бол миний зүрх. Энэ шивээсийг харах бүртээ чамайгаа дурсч, хайрлах болно” гэж жиргэжээ. Харин жүжигчин бүсгүй нөхөртөө талархалаа илэрхийлээд “Гэнэтийн бэлэг барьсанд баярлалаа” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин