Тавантолгойн хэлэлцээр маргаашнаас үргэлжилнэ
2015-02-25

“Эрдэнэс Тавантолгой” компанид хөрөнгө оруулах консерциум шалгарч, хэлэлцээрээ эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Тавантолгойн II шатны хэлэлцээ амжилттай явж байгааг ажлын хэсгийнхэн онцолж байсан.

ө

Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан ажиллаж байгаа бол дэд уулзалтуудыг хариуцсан ахлагчаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарыг томилсон юм. Цагаан сарын баяртай холбогдуулан түр зогсоод байсан хэлэлцээ маргаашнаас буюу энэ сарын 26-наас үргэлжлэх юм байна. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээг ирэх сард дуусгахаар төлөвлөжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин