Зөрчилтэй "анальгин"-ийг зах зээлээс татуулсан
2015-02-25

Фэйсбүүк хуудсаар "Цомбо" эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн анальгин тарианы шилний зураг олон нийтэд "Анальгин гэсэн бичгийг нь хуулсан чинь гентамицин гэсэн хугацаа нь дууссан бичиг байх юм" гэсэн тайлбартайгаар цацагдсан. Уг мэдээллийг авсан иргэд албан эх сурвалжийн тайлбар хүссэн юм. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга н.Цэнд-Аюушаас тодруулав.

б

-Танай байгууллагаас энэ зөрчлийг өмнөх онд арилгуулж байжээ. Гэтэл фэйсбүүк хуудаснаа тарж, иргэдийг төөрөлдүүллээ.

-Харин тийм. Бид 2014 оны 12 дугаар сард иргэд, байгууллагаас ирсэн мэдээллийн мөрөөр шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байсан. Зөрчил илэрсэн анальгин тариа худалдаалагдаж байсан эмийн сангуудаас буцаан таталт хийлгэж, бүгдийг устгуулсан.

б

-Анальгин гэсэн наалтын цаанаас гентамицин гэх бичиг гарч ирсэн байсан. Ямар зөрчилтэй байсан юм бэ?

-Хаяг шошгын зөрчилтэй байсан. Үйлдвэрлэгч компани нь гентамициний шилэнд анальгин хийж, "анальгин" гэсэн стикер наагаад зах зээлд гаргачихсан байсан.

б

-Одоо энэ тариа зах зээл дээр худалдаалагдаж байгаа юу?

-Үгүй

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин