Энрике Иглесиас эболагийн эсрэг нэгдэв
2015-02-25


Баруун Африкт тархаад буй үхэл таригч эбола вирусын эсрэг дуучин Энрике Иглесиас нэгдэж буйгаа зарлав. Тэрбээр ДЭМБ-д хандив өргөхөө мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин залуу бие төлөөлөгчөөрөө дамжуулан ДЭМБ-д 250 мянган ам.долларын хандив өргөсөн байна. Тэрбээр твиттертээ “Үхэл тааварлашгүй. Гэхдээ бид үхлээ хүлээгээд сууж болохгүй. Ямар ч үхэл таригч вирусыг хүн төрөлхтөн зогсоож чадна. Эболаг мөн адил” гэж жиргэжээ.


Өнгөрсөн долоо хоногт загвар зохион бүтээгч Викториа Бекхэм, дуучин Сэм Смит, жүжигчин Вин Дизель нар ДЭМБ-д хандив өргөж, олон нийтийг эболагийн эсрэг нэгдэхийг уриалсан байна. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 9380 хүн амиа алдаж, 23 мянган хүн халдвар аваад байна.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин