Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглана
2015-02-26

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Засгийн газраас аймгуудыг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хийгдэх ажлуудыг шийдвэрлэсэн байна.


Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”,  “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км  хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажил хийгдэх юм байна.  Концессийн гэрээгээр баригдах замын бүтээн байгуулалтын ажлууд ирэх 4 дүгээр сараас эхлэх юм.


Мөн Ерөнхий сайд долоо хоног бүр нийгмийн тулгамдсан нэг асуудлыг шийдвэрлэж байхаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоох шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан.


Төрийн  өмчит 757 байгууллагад  судалгаа явуулахад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байсан. Тиймээс  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг даалгасан. Энэ хүрээнд шаардлагад нийцээгүй 1000 гаруй жип машиныг дуудлага худалдаагаар худалдаалах ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулах юм байна.


Харин энэ долоо хоногт Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэрийг гаргасан байна. Учир нь “Монголчууд гурван саяулаа боллоо. Олуулаа болно гэдэг олон эмнэлэг, сургууль, олон цэцэрлэг, олон сайн үйлчилгээ хэрэгтэй. Шинэ контор биш эмнэлэг, сургууль байгуулагдаж байх ёстой. Эмнэлгийн зориулалтаар анх баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах нь зөв. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийг дэмжиж, хэрэгжүүлэх замаар тус барилгыг анхных нь зориулалтаар тус эмнэлгийн менежментийн багт өгөхөөр болж, энэ оны наймдугаар сараас эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон” гэдгийг Ерөнхий сайдын зөвлөх мэдээлэлдээ  онцолсон юм.



Н.Энх


Shuud.mn
Сонин хачин
xumuun:
20 ter bum togrog garaad emneleg baiguulah geed bgaa noxdiig shalgaval taarna eronxii said n jiriin neg emchid iim daalgavar ogch baidag yamar uchir bnaa
2015-02-26
yuuuuuuuuu:
gospital uuuuuuuuu
2015-02-26
иргэн:
цэргийн төв эмнэлэг гэж маш том эмнэлэг баригдаад бараг ашиглалтанд орж байгаа байх. харин наад барилгаа зүгээр л сургууль болгож ашигла. байршил нь ч эмнэлэг байхад зохимжгүй.
2015-02-26
zochin:
yaagad concession huliar shiidehgui shuud heseg buleg humuust shuud ugch bgaa yum bol. ene erunhii said arai l bish hun yumaa. tusul un*d l ulsiin umchiig huvichildag bolson yum uu
2015-02-26
сайханбилэг:
2 нүүр гэж энэ дэ... бүр уур хүргэвэл 3 дахь нүүрээ ч гаргана
2015-02-26
дэмжиж байна:
сайханбилэг хэрэг эрхлэх газрын дарга байхдаа шүүхэд өгөх шийдвэр гаргаад, одоо эмнэлэгт өгөх шийд гаргаж байна. оройтоогүй
2015-02-26
үнэн үг:
концессийн барих шилжүүлэх нөхцөлөөр ийм олон зам бариулаад төсвөөс тэр мөнгийг нь өгч дийлэхүү өмнө хийгдсэн өдий төдий хөрөнгө оруулалтын ажлынхаа санхүүжилтийг өгч чадахгүй танаж хасаж компаниудаа өрөнд унагаж байж энэ их өртөгтэй жил болохгүй цоордог, ард түмнийг өрөнд оруулсан ийм замыг хэдэн салаагаар нь барьдаг монголд эрүүл толгой байна уу. хөвсгөлрүү булганаас зам тавьчихаад дахиад орхоны гүүрнээс тариалан сумруу зам тавих ямар шаардлага байна. ийм үрэлгэн мөнгө идэхийн дон болсон ажил хийсэн болохоор чинь 2017 онд монгол улс дампуурна гэж хятадууд зарлаад байгаа нь үнэн болж таар ч байна.
2015-02-26