Удирдамжийн баримт бичгийг баталлаа
2012-01-02

Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав 2011 оны 12 сарын 28-ны өдөр прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлын удирдамж баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Прокурорын байгууллага 2011 онд бодлогын шинжтэй олон ажлыг хийсэн бөгөөд энэхүү баримталж буй бодлого, зорилт, өөрчлөлт шинэчлэлтийг олон нийтэд хүргэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүгийн хэрэг шалгаж буй ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг сонгож газар дээр нь шийдвэрлэхэд энэхүү ажиллагааны зорилго оршино. Энэ ажлыг аймгийн прокурор гүйцэтгэх бөгөөд харьяа бүх сумд болон аймгийн албан газруудад очиж прокурорын байгууллагад баримталж буй бодлого, зорилт, өөрчлөлт, шинэчлэлтийн талаар танилцуулга хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 1/01 тоот “Ажил эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын албаны хариуцлагыг сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам”, “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайдтай хамтарсан 87/111/118 дугаар захирамж, тушаал зэргийг  батлан, прокурорын хариуцлагыг өндөрсгөж, прокурор алдаа зөрчил гаргасан тохиолдолд арга хэмжээ тооцон ажиллаж байгаа талаар мэдээлэх, Сумын хэсгийн төлөөлөгчийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийн шалгаж буй ажилтайн танилцах, иргэдээс гаргасан гомдол, хүсэлтийн дагуу холбогдох материалтай танилцаж, хариуг газар дээр нь өгөх, шалгаж шийдвэрлэж буй гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийн хугацаа хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт хийх, тухайн суманд хуульд заасан үндэслэл журмаас гадуур хүнийг саатуулах, хорих ажиллагааг эрх бүхий албан тушаалтан явуулдаг эсэхийг шалгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Аймгийн прокурор нь зохион байгуулсан ажлын үр дүн болон иргэд, олон нийтийн зүгээс гарсан санал шүүмжлэлд дүгнэлт хийж, цаашдын үйл ажиллагаанд анхаарах зүйлсийн талаарх саналыг 2012 оны 04 дүгээр сарын 15-ны дотор Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтэст ирүүлэхийн зэрэгцээ зохион байгуулсан ажлын талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болно.
Shuud.mn
Сонин хачин