Дөрвөн настай бяцхан охин бусдад зодуулсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бяцхан охины гэгээн дурсгалыг хүндэтгэх олон зүйлийг санаачилж байна. Жиргээчид нэгдэн энэхүү харамсалт явдалд эмгэнэж буйгаа илэрхийлэн зул өргөхөөр болжээ.
ө
Зул өргөх үйл ажиллагаа энэ сарын 28-ны бямба гаригийн оройн 18:00 цагт Зайсан дахь Бурхан багшийн хөшөөний хажууд болох юм байна. Энэ буяны үйлсэд нэгдэхийг хүссэн хүмүүсийг хөөргөдөг зул бус энгийн лаатай очиж, охины дурсгалыг хүндэтгэж болох аж.
ө
Б.Хүлэг