Хятадууд махыг их хэмжээгээр бөөндөн авч байна
2010-12-05

Хүн амаасаа хэдэн арав дахин их малтай манай улсын иргэд нэг кг махыг 4000 төгрөгөөр худалдаж авахад хүрээд байна. Махны үнэ хоёрхон долоо хоногийн дотор мянга орчим төгрөгөөр нэмэгджээ. Шалтгаан  нь Хятадууд аймгуудаас орж ирэх махыг замаас нь тосч, мөн  захын лангуунаас хэдэн мянган тонноор нь өндөр үнээр худалдан авч байгаатай холбоотой юм.

Монголын эдийн засаг хятадуудын гарт орчихлоо. Энэ бол энгийн нэг махны худалдаачны амнаас гарч байгаа үг. Ингэж хэлэх болсон шалтгаан нь монголын махыг хятадууд иргэдийн гар дээр очихоос өмнө замаас нь өндөр үнээр худалдан авч байгаа юм байна. Тэр ч байтугай лангуун дээр  худалдаалагдаж байгаа махыг нь хүртэл мөнгөөр зодож хэдэн мянган тонноор нь авч байгаа юм. Энэ дүр төрхийг өдөр бүр Хүчит шонхор болон Нарантуул захаас харж болно гэж жижиглэнгийн наймаачид ярьж байна.

Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудаас орж ирэх махны нийлүүлэлтийг хязгаарлаад байгаа. Мэдээж өвөл тэр дундаа хавар махны эрэлт хэрэгцээ өндөр болох нь тодорхой. Тиймээс л энэ байдлыг анзаарсан хятадууд мөнгө хүүлэх аргаа олчихож. Монгол хүн махгүй амьдарч чадахгүй нь мэдээж. Тиймээс л зах зээлийг нь эзэлж өөрсдөөс нь худалдаж авсан махаа өндөр үнээр  зарж сэтгэл ханамжийн баталгааг бөөн бөөн мөнгөний хамт олж авах гэж байгаа нь тэр гэж байгаа юм. Биднийг яг сурвалжлагаа бэлдээд явж байх үед хятадуудын махыг базааж өгдөг жижиг оврын ачааны машинтай хүнийг наймаачид зааж өгсөн. Тэрээр шулсан махыг их хэмжээгээр худалдан авч байлаа.

Ингэж их хэмжээгээр мах худалдан авч байгаа шалтгаанаа тэрээр тайлбарлахыг хүсээгүй. Энэ чинь хүний хувийн хэрэг гэх тайлбарыг өгсөн юм. Үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээлэл авч чадаагүй. Учир нь тэрээр худалдаагаа зогсоогоод улаан давхихаараа алга болсон юм. Ямартай ч хот руу орох товчоодын цаана хятадуудын бүлэг сүлжээ нийслэд орж ирэх махыг амдан өндөр үнээр худалдан авчихаад байна. Тиймээс л үнэ өсөөд байгаа гэх тайлбартай наймаачид сууж байна.

Ч.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
MUNGU YUNAASCH XVCHTEI SHVV DEE UNUUDUR MONGOLIIN ARD TVMEN YAMARXUU AMIDARCH BGAA BILEE MUNGUNII TULUU NVDEE UXUXAAS BUTCAXGVI AMIDARCH BNA NEG XUJAA IREED MUNGU AMALXAD TVVNII BOOL MET ZVTGEX MONGOL ASAR OLON BOLJEE VVND MANAI TUR ZASGIIN XARAA XYANALT MASH IX XEREGTEI BNA TER ZAMAAS NI AWCH BGAA XUJAA NAR TEDNII GAR XUL BOLOGSODIIG BARIJ XARIUTCLAGA XVLEELGEX XEREGTEI VVNII DARAA SHUDARGA URSULDUUN VNIIN XUURUGDULT AYANDAA USTANA
2012-02-21
манай хүмүүс эх оронч сэтгэлгээтэй бол хужаа нарт өгөхгүй л байх хэрэгтэй
2011-11-25
монголыг туйлдуулах алсын бөгөөд аажуухан бодлого. ЭнЭ БОДЛОГО 90-ЭЭД ОНООС Л ЭХТЭЙ МЭТ САНАГДДАГ. аРДЧИЛСАН ХУВЬСГАЛ МАНДСАН ТЭР ЦАГААС ХОЙШ УРД ХОЙД ХИЛ ЧӨЛӨӨТЭЙ БОЛЖ ТҮҮНИЙГ ДАГААД МОНГОЛ ДАЯАР ХАВАР НАМРЫН ХУУРАЙ ҮЕИЙН ОЙ ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙИЭР ӨМНӨХ ОН ЖИЛҮҮДЭЭС ЭЛЭГ ДЭЛБЭГ ГАРЧ ЭХЭЛСЭН. мӨн элдэв халдварт өвчин чөлөөтэй гарч эм тариа хоол хүнс хордлогоор дүүрсэн. Ноолуураас эхлээ арьс түүхий эдийн үйлдвэрийг унагаах бодлого амжилттай хэрэгжсэн. Одоо махыг нь авч махаар нь туйлдуулах үнэд оруулах бодлого явагдсаар байна. Өмнөд хөршид юу их вэ гэвэл нүүрс их. Гэтэл ар монголын нүүрсийг үй зайгүй зөөж нөөцөлж байна. Дуусах цаг ирнэ буцаагаад зарах үе ч ирнэ. Айдаа монголчууд минь дээ. Төр чинь түүхий байна даа. Ерөнхий хэв дүр зураг бол монголоос авсан арьс ширийг эргүүлээд монголд өндөр үнээр өгч байгаа явдал юм. Хятад арга барил гэж энэ л юм даа. Ноолуурыг өндөр үнээр авсаар байгаад ноолуурын үйлдвэрллийг унагаасан одоо Хөх хотын ноолуур дэлхийд гайхагдаж ноолуурын эх орон ар монгол юу ч үгүй хоосон үлдэж байна
2011-11-25