Лупита Нионго даашинзаа олжээ
2015-03-01

Жүжигчин Лупита Нионго энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр өмссөн 6000 ширхэг сувдаар чимэглэсэн, 150 мянган ам.долларын үнэтэй даашинзаа зочид буудлын өрөөнөөсөө алдсан билээ. Цагдаа нар шуурхай ажилласны үр дүнд жүжигчний даашинзыг олж, хэрэгтнүүдийг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Даашинзыг жүжигчний буудалсан “The London” буудлын нэг давхарын угаалгын өрөөний хогийн савнаас олжээ.

1

Даашинзыг хар өнгийн уутанд хийгээд, хогийн саванд хийсэн байж. Жүжигчний даашинзыг хулгайлж, хогийн саванд хийсэн 25, 31 настай хоёр эрэгтэйг цагдаа нар баривчилсан байна. Тэд даашинзыг зарах зорилготой байснаа мэдүүлгийнхээ үеэр ярьжээ. Лупита Нионго даашинзаа олсныхоо дараа инээж буй зургаа инстаграмдаа байршуулаад, “баярлалаа” гэж бичжээ.

1

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
нионго:
баярлалгүй яахав дээ. зээлээр аваад өмссөн чинь гай болж алдагддаг байна ш дээ. минийх ч яахав олдлоо. тэр женифер лофесийнх одоо яанаа.
2015-03-01