Жонни Депп рок дуучинтай хамтрав
2015-03-01

Жүжигчин Жонни Депп рок дуучин Мэрилин Мэнсонтой хамтран Австрали улсад тоглолт хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү тоглолтыг “Хар баасан гариг” хэмээн нэрлэсэн бөгөөд 1000 гаруй хүн үзэж сонирхсон байна. Жүжигчин залуу тоглолтоосоо 15 минутын өмнө твиттертээ “Би Мэрилин Мэнсонд хайртай. Тун удахгүй тоглолтоо хийх гэж байна. Тоглолтоос өмнө амжиж ирсэн хүмүүсийг тасалбаргүй оруулах болно. Бид хэрхэн хоршихыг харна уу” гэж жиргэжээ.

1

Дээрх жиргээний дараа олон мянган хүн Австралийн “Brisbane” гэх клуб руу хурдалжээ. Депп амласан ёсоороо 150 хүнийг тасалбаргүй оруулсан байна. Хамгаалагчид тоглолт үзэхээр ирсэн бүх хүний гар утас, зургийн аппарат зэргийг нь хураан авч, хэвлэлийнхнийг нэвтрэхийг хатуу хориглосон байна. Жүжигчин залуу өнгөрсөн сар “Charlie” гэх рок хамтлаг байгуулснаа мэдэгдсэн юм. Тоглолтод “Charlie” хамтлагийнхан оролцож, хэд хэдэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн барьсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин