Гахайн ханиадаар 1079 хүн амиа алджээ
2015-03-02

Энэтхэг улсад энэ оны эхээр “H1N1” вирус буюу гахайн ханиад бүртгэгдсэн юм. Уг вирусээр өнөөдрийн байдлаар 1079 хүн алдаж, 20 мянга гаруй хүн халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. “H1N1” вирус Энэтхэгээс гадна Пакистан улсад өнгөрсөн сарын эхээр бүртгэгдэж, 150 хүн амиа алдсан байна.

1

ДЭМБ, Энэтхэгийн Эрүүл мэндийн яамтай хамтарч, “H1N1” зогсоох бэлдмэл гаргаж авахаар ажиллаж эхэлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди вирус бүртгэгдсэн Ражастан болон Гужарат муж руу иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж, улсын сангаас 200 сая ам.доллар гаргаж, Эрүүл мэндийн яамны удирдлагуудад хүлээлгэн өгчээ. Тус улсын баруун мужуудад “H5N8” шувууны ханиад бүртгэгдээд байгаа юм. Шувууны ханиадаар 225 хүн амиа алдаад байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин