Америк иргэдийг тагнуулын хэргээр баривчилжээ
2015-03-02

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын таван иргэнийг тагнуул хийсэн хэргээр баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэднийг өнгөрсөн сарын 28-ны өдөр саатуулсан гэж Ерөнхийлөгч “Caracas” телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр дурьдсан байна. Өнгөрсөн долоо хоногт латин америк гаралтай нисэгчийг Тачира муж улсын баруун өмнө хилд тагнуул хийж байхад нь баривчилжээ. Түүнээс улсын нууцад хамааралтай хэд хэдэн материал олж, илрүүлсэн байна.

1

Мадуро тагнуулчдыг баривчилсны дараа Америкийн иргэдэд олгох визний шаардлагыг чангатгах болсноо мэдэгджээ. Мөн нийслэл Каракас дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилчдын тоог буруулахыг шаардсан байна. Тэрбээр  тус яамны 100 албан хаагчийн тоог 17 болгохыг хүсэлтэй байгаа гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
nnnnnnnnnn:
tenuulch nohod
2015-03-03