Шалгалтын бүртгэл 9-нд дуусна
2015-03-02

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02 өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.

б

Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтандаа  энэ сарын 9-ны өдрөөс өмнө, ЭЕШ-даа ирэх дөрөвдүгээр сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэхийг анхаарууллаа.

б

Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэж авч,Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг зуруулж, баталгаа хийлгэхийг БҮТ-өөс сануулж байгаа юм.

ы

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин