Гаалийн байгууллагын 2011 оны онцлох 10 үйл явдал
2012-01-02

Шинэ орны босгон дээр байгууллагууд өнгөрсөн онд хийж бүтээсэн бүхнээ дүгнэж цэгнэж байна. Гаалийн байгууллагач мөн адил оны босгон дээр онылох үйл явдлаа шалгарууллаа. Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа зарчмын өөрчлөлт хийж, Гаалийн хяналтын арга барилд эрсдлийн менежментийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлсэн байна. Мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэж, үйлчилгээний  хөнгөн шуурхай, соёлч байдлыг хэвшүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөхөд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. 2011 оныг Гаалийн үйлчилгээг олон усын жишигт хүргэх жил болгон зарлаж ажиллалаа. Энэ зорилт цаашдаа ч үргэлжлэх болно. Манай гаальчдын нэгэнт бий болгосон ололт амжилт нь улс орон бүхний мэргэжил нэгт нөхдийнхөө эгнээнд баттай зогсож чадах  итгэл дүүрэн, эрхэлсэн ажилдаа эрхэмсүй хөдөлмөрлөж байгаагийн илэрхийлэл болж байна. Бид 2010 оноос эхэлж онцлох үйлс бүхнийг тодруулж төр засаг, түмэн олонд баяртайгаар зарладаг уламжлал бий болгосныг төрийн бүх байгууллага дэмжиж,  хэвшүүлж чадсанд баяртай байдаг. 2011 онд ч бид хийж бүтээсэн онцлох ажил үйлсээ зарлаж байна. Монгол Улсын Гаалийн байгууллагын түүхэнд  анх удаа хэрэгжиж байгаа,  бодит үр дүн нь  Гаалийн байгууллагын стратеги зорилтыг хангахад томоохон түлхэц, хувь нэмэр  болсон   дараах 10  ажил үйлсийг  2011 оны  онцлох үйл явдал мөн хэмээн тодрууллаа. 1. Гаалийн  байгууллагын улсын  төсөвт жилд оруулах орлого “ИХ  НАЯД” төгрөгөөр хэмжигдэх боллоо. Монгол Улсын Төсвийн тухай 2011 оны хуулийг хэрэгжүүлэх, төсвийн орлогыг  төлөвлөсөн хэмжээнд бүрдүүлэхэд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж ажилласнаар  Гаалийн байгууллага  анх удаа улсын төсөвт нэг их наяд төгрөгийн  орлого оруулав.  2011 онд улсын  төсөвт нэг их наяд 400.0 тэрбум төгрөгийн орлого оруулж, төсвийн өмнө хүлээсэн үүргээ 50 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. 2011 онд улсын төсөвт төлөвлөрүүлсэн Гаалийн орлого нь 2004,2005, 2006, 2007 онуудад оруулсан нийт орлогын дүнгээс давж байна. 2. Гаалийн хяналтад эрсдлийн удирдлагыг  тууштай хэрэгжүүлснээр  бодит үр дүнд хүрлээ. Гаалийн үйл ажиллагааны шинэчлэлтийг эрчимжүүлэх,  гадаад худалдааг хөнгөвчлөх болон үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргүүдийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Гаалийн хяналтад эрсдлийн удирдлагыг  нэвтрүүлэх явдал нэн тэргүүний зорилт байлаа. Гаалийн байгууллага “Гаалийн хяналтын стратеги”- ийг тодорхойлж,  эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг  бүрдүүлснээр  энэ ажлыг олон улсын  жишигт  хүргэх үндэс суурийг бий болгож  чадлаа. Монголын Гаалийн байгууллага 13 жилийн дараа барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн шинэчилсэн жагсаалтыг олон улсын стандартад нийцүүлэн баталж, хэвлэн гаргалаа. 3. Гаалийн байгууллага менежментийн чадамжийн үнэлгээгээр төрийн байгууллагуудын хэмжээнд  тэргүүлэв. Гаалийн байгууллагын менежментийн чадамжийг тодорхойлох зорилгоор Удирдлагын академийн Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгээс хийсэн  Гаалийн үйл ажиллагаанд  шууд болон шууд бусаар нөлөөлөх микро, макро орчны шинжилгээ, дотоод орчны судалгааны дүнд менежментийн чадамж 73.4 хувийн  үнэлгээтэй байгаа нь  ийм  төрлийн судалгаа, шинжилгээ хийлгэсэн төрийн  11 байгууллагыг тэргүүлж байна. 4. Ажлын байранд  тасралтгүй суралцагч байгууллага боллоо. Гаалийн байгууллага  мэдээллийн технологийн  давуу   талаа  ашиглан  хилийн болон гүнийн Гаалийн байгууллагад ажиллаж байгаа  нийт Гаалийн улсын байцаагчид суралцах боломжтой 183 модуль бүхий  хичээлийн программыг  суурилуулах  ажлыг   дуусгаж,  ажлын  байранд тасралтгүй  суралцагч байгууллага боллоо. 5. Дэлхийн Гаалийн байгууллагын Колумбус хөтөлбөрийн хэрэгжилтийн 3 дахь шатны  үнэлгээнд хамрагдсан анхдагч Гаалийн байгууллага  болов. Монгол Улсад Дэлхийн Гаалийн байгууллагын экспертүүд  ажиллаж, Колумбус хөтөлбөрийн 2-р шатны  хэрэгжилт,  Дэлхийн Гаалийн байгууллага, Монголын  болон Нидерландын Гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтэд үнэлгээ хийлээ.  Үнэлгээний  хамтарсан тайланг ДГБ-ын  Чадавхийг  бэхжүүлэх Хорооны  хоёрдугаар  хуралдаанаар  хэлэлцэж, Монголын  Гаалийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн явцыг өндрөөр үнэлж, цаашид  ажиллах чиглэлээр зөвлөмж гаргав. 6. Гаалийн байгууллага “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудыг манлайлж байна. Цахим нэг  цонхны системийг хэрэгжүүлэх нь төрийн байгууллагуудаас гадаад худалдаанд учруулж буй саадыг арилгагч, улс орны хөгжлийг түргэтгэн,  гадаад худалдаанд  оролцогч бүх салбарын  шинэчлэлтийн менежментийн чухал хэрэгсэл мөн. Засгийн газрын тогтоолоор “Гадаад худалдааг хөнгөвчлөх Үндэсний цахим нэг цонх”-ны системийг бий болгон хэрэгжүүлэх  Удирдах хороог байгуулж,  энэхүү системийг хэрэгжүүлэх үйл явцыг зохицуулагч Үндэсний  байгууллагаар  Гаалийн  ерөнхий  газар, Монголын  Үндэсний  худалдаа , аж үйлдвэрийн  танхим томилогдлоо. 7.   “Гаалийн шинэчлэл “ төслийг амжилттай хэрэгжүүлэв. Гаалийн мэдээллийн автомажуулсан системийг бий болгох, хилийн боомтод  Гаалийн лабораторийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаа болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, бизнес процесийн Ре-инженерэнг хийх зорилтыг хангасан 6.76 сая ам долларын өртөгтэй төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн санхүүжилтийн менежментийг зөв зохион байгуулсанаар худалдан авалтын хэмнэлтээс хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож төслийн даалгаварт байгаагүй нөөц серверийн төвийг шинээр байгууллаа.  Ийнхүү  төрийн байгууллагууд дундаас анх удаа  төвийн  системийн үйл ажиллагааг  орлон ажиллах олон улсын түвшинд хүрсэн мэдээллийн аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангахуйц “Нөөц дэд систем”-тэй боллоо. 8.  Гаальчдын мэдлэг ур чадварын   түвшинд  ахиц  гарлаа. Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа оюунлаг, нээлттэй, ил тод, олон улсын  жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэн ажиллах зорилтууд дэвшүүлж, эрсдлийн менежментийг  хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бий болгон бэхжүүлэх үйл ажиллагааг үе  шаттайгаар зохион байгуулснаар  гаальчдын мэргэжлийн ур чадвар дээшилж, улмаар тэдний  үйл ажиллагаа сайжирлаа. Гаальчид  мэргэжлийн ур  чадвараа дээшлүүлж, сонор  сэрэмжтэй ажилласны  үр дүнд  улсын  төсвийн орлогыг 50 орчим тэрбум төгрөгөөр давуулж, хилээр  хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 2 кг гаруй  хар  тамхи,  24 кг алт,  их хэмжээний хуурамч эм зэргийг илрүүлж,  гэмт үйлдлийг  таслан зогсоосныг  онцголон дурдаж болно.  Түүнчлэн гаальчид  хоёр жил тутам явагддаг мэдлэг, мэргэжлийн түвшингээ үнэлүүлэх  шалгалтад амжилттай дүн үзүүлж,  нийт  Гаалийн улсын  байцаагчдын 94 хувь нь   “Хангалттай сайн”  үнэлгээ авсан. 9. “Цахим сан”-г  Гаалийн  системийн хэмжээнд бүрдүүлж  чадлаа. Гаалийн бүрдүүлэлтийн ажиллагаа цахим хэлбэрт бүрэн шилжсэний зэрэгцээ Гаалийн  байгууллагын  хүний нөөц, удирдлага, гүйцэтгэлийн үр дүнгийн хяналтын “Захиргаа, дотоод ажлын систем-OPEN ERP” програмыг бүрэн нэвтрүүлж,  ГЕГ болон  харьяа Гаалийн газар, хороо,  Гаалийн  улсын байцаагч нар   цахим байдлаар үйл ажиллагаагаа төлөвлөж, тайлагнаж, үнэлүүлж хэвшлээ. Мөн системийн хэмжээнд үүрэг даалгавар, цаг ашиглалт, хүний нөөц, удирдлага, санхүүгийн мэдээллүүдийг цахим байдлаар  нэгтгэн дүгнэх, хяналт тавих боломжтой цахим санг  бүрдүүллээ. 10. Хилийн боомтуудад Гаалийн лаборатори байгуулагдаж, Гаалийн хяналтын чадавх сайжирлаа. 2011 онд Замын-Үүд, Чойр, Дорнод, Баян-Өлгий, Сэлэнгэ, Бичигт дэх хилийн боомтуудад  Гаалийн лаборатори шинээр  байгуулж, улсын хилээр нэвтрүүлж буй бараа ,  бүтээгдэхүүнд тухайн Гаалийн нутаг дэвсгэрт магадлан шинжилгээ хийх, Гаалийн хяналтыг оюунлаг, шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах нөхцөл боломж бүрдүүлсэн нь гадаад худалдааг хөнгөвчилөх, Гаалийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилтуудыг  хэрэгжүүлэх хүрээнд  хийгдсэн  томоохон ажлуудын нэг  боллоо.  Үүний нэг баталгаа нь Монгол Улсын 2011 оны  шилдэг бүтээн байгуулалтаар  Дорнод  аймаг дахь Гаалийн лаборатори шалгарсан явдал юм.
Shuud.mn
Сонин хачин
Гаалийн байгууллагыг маш сайн удирдаж, олон улсын жишигт хүргэхийн төлөө бодолго, зорилго, чиглэлтэй ажиллаж, удирдлагын менежментийг зөв хэрэгжүүлсэн хийсэн ажилтай хэлэх үгтэй төрийн удирдлагын шилдэг ажилтан мөнөөс мөн
2012-01-05
Sain bna uneheer hiisen umtai heleh ustei huniig yah um bayar hurgie erhem gaalichiddaa ulam iluu sain ajilaarai
2012-01-03
10 ajil ntr gaalin tatvar usguj ard irgede daramtand orulj bn
2012-01-02
yag unen.ene baliar zavaanjaviin hiisen ajil bish.hun muutai baliar novsh bgaa ymdaa
2012-01-02
Дэлхийн гаалийн байгууллага хүссэн хүсээгүй ийм болсон байгаа болохоор хийгдэж байгаа ажил болохоос биш Цэвээнжавын хийсэн ажил биш гэдгийг хатуу анхаарна уу
2012-01-02