Эрүүдэн шүүлт үргэлжилсээр байна
2015-03-02

"Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хийсэн хурлынхаа үеэр цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчид хууль зөрчиж байна гэж мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн онд АПУ компанийн борлуулагч А бусдын гарт амиа алдсан хэргийн гэрчүүд тэдэнд ханджээ.

ө

Хэвлэлийн хуралд оролцсон гэрчүүдийн хэлснээр "Уг хэргийн сэжигтэн дэлгүүрийн эзэн П-ийн эхнэртэй хамт ажилладаг байсан Б.Отгонцэцэг, тус дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрцэцэг нарыг хэргийн хохирогч болох борлуулагчийг сураггүй болох үед цагдаагийнхан гэрчээр татан мэдүүлэг авч эхэлжээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гэрч эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, зодож байсан" гэнэ. Мөн тэднээс гэрчийн мэдүүлэг авч байснаа өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сэжигтнээр тооцсон гэж ярьсан.

б

Гэрч Б.Отгонцэцэг “Хэн, хэзээ хаанаас аваад явчих бол гэж айж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас цагдаа нар байцааж эхэлсэн. “Чи сэжигтнийг харсан. Хамт байсан биз дээ. Үүнийг хүлээхгүй бол хорилоо. Хоёр хүүхдийг чинь асрамжийн газарт аваачина” гээд зоддог байсан. Эрхээ зөрчигдөж байгааг хэлсэн ч хэн ч тоогоогүй” гэв. Харин “Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөний” тэргүүн Х.Бат-Ялалт “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчээс хөтөлж, тулгаж мэдүүлэг авахыг хориглодог. Төрийн албан хаагчийн хэрэг, зөрчлөөс гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн зохицуулалт алга. Хуулийн байгууллагынхан эрүүдэн шүүлтийг үргэлжлүүлсээр байна” гэж ярилаа. Тэрбээр энэ асуудлаар “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага, ХЭҮК, УЕПГ-т хандаж байгаа аж.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Xуучинаар проkрорын дэргэдэх Mөрдөн Байцаах Aлба гэж байдаг байхад жилд 100 гаруй цагдаа нар хэрэгт шалгагддаг байсан..2016 онд тэр албыг буулгасанаас хойш цагдаа нар пээдийж иргэдтэй зүй бусаар харицах ни улам ширүүссэн..
2019-03-29
gol n:
shuun taslah huul eruuden shuuh huul gej anduurdag
2015-03-03
мараа:
цагдааг хүн гэж бүү бод тэд ард түмний дайсан
2015-03-03
энэ хүмүүст худлааярих хэрэг алга:
энэ хүмүүс худлаа ярихгүй. төсөвийн мөнгөөр тоглогч төрийн түшээдийг харж байхад цагдаад хүн зоддог тамладаг хүн байхад гайхахгүй. саяхан хуулийн сайд байсан нөхөр төсөвт 20 тэрбумын хохирол учруулчихаад юу ч болоогүй юм шиг ард түмэнтэй хөдөөгүүр уулзаад явж л байна
2015-03-03
irgen:
mongol yu l bolood bndaa.jiriin irgediig hurtel zovooj ehelj bgaa yum bndaa dorligjav saidad nertei ustai heleech malnuuda haa ochij jinhene sain saidtai bolchihson bgaashde.uneheer tegsen bol asuudal uuruur ergeed l yavchihna.
2015-03-03
batsuga:
энэ батсуга гэдэг нөхөр шудрага иргэдийн фронт билүү нэг сүржин нэртэй байгууллагатай байсан, одоо нэрийг нь сольсон байна, өөрийн толгои дээрх өвсийг хардаггүй мундаг шоучин...
2015-03-02