Керри, Лавров нар уулзав
2015-03-03

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Швейцарын Женев хотноо уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уулзалтын эхэнд Керри, улстөрч Борис Немцовын үхлийн буруутанг хурдан илрүүлэхийг Лавровоос хүссэн байна. Лавров хэвлэлийнхэнд “Немцовын үхлийг захиалсан хэмээн мөрдөгчид үзэж байгаа. Мөн Ерөнхийлөгч В.Путин хүртэл ийнхүү бодож байгаа” гэж хэлжээ.

1

Женев хотноо болж буй уулзалтаар Керри, Лавров нар Украины зүүн хязгаарын асуудлаар ярилцаж байна. Керри болон албаны хүмүүс Украины хямрал болон амиа алдсан хүмүүсийн мэдээллийг Орос санаатайгаар худал дамжуулж, олныг төөрөгдүүлж байна хэмээн буруутгасан байна. Оросын Гадаад хэргийн яам Керригийн мэдэгдлийн хэтэрхий улс төржсөн, нэг талыг барьсан мэдэгдэл хэмээн шүүмжилжээ.

“AFP” агентлаг “Керри, Лавров нар Украин болон олон улсад хурцадаж буй асуудлаар ярилцах, шийдвэрт хүрэхээр зорьж буй ч нэг нэгнээ өдөөн турхирсан мэдэгдэл хийж, уулзалтыг бусниулахыг оролдож байна” гэж мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин