Ш.Сайхансамбуу: Гацууртын орд Оюутолгойн араас орлоо
2015-03-03

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урилаа.



-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд УИХ-аас саяхан өөрчлөлт оруулсан. Ингэснээр  голын урсац бүрэлдэх эх, ойн сан орчим  уул уурхайн үйл ажиллагаа явуулах 320 зөвшөөрлийг эргэн сэргээхээр боллоо. Энэ хуулийг 2008-2012 оны УИХ-д өргөн барьж, батлуулсан анхны долоон гишүүний нэгийн хувьд та ямар байр суурьтай байна?


-Бид 2009 оны хоёрдугаар сард хуулийн төслөө Их хурлын даргад өргөн барьсан юм. Тухайн үед алт олборлогч нарын бизнесийг хааж боолоо гэхчлэн янз бүрийн зүйл ярьж байсан. Гэхдээ бид хуулийн зорилгыг тайлбарлаж, тэр үеийн гишүүд ч сайн ойлгож “Сайн хууль болжээ” гээд баталсан. Өргөн бариад нэг их удалгүй баталсан юм шүү дээ. Өнөөдөр Монгол орны байгалийн тогтоцыг аваад үзэхэд манайх чинь арын хэсэгтээ л жаахан ой модтой шүү дээ. Түүнийгээ хамгаалъя гэсэн санаагаар Урт нэртэй хуулийг өргөн барьсан.


Ойн сан бүхий газарт алтны тогтоц их байдаг. Хойшоо Оросын нутаг бол маш их алтны нөөцтэй. Алттай гээд өнөөдөр Оросууд Аляскаа ухаагүй л байна. Тэгэхэд монголчууд яаж байна вэ. Хэдийгээр Оросыг Монголтой харьцуулшгүй ч бодох юм их бий. Урт нэртэй хууль сайн хууль болсон. Эргэж засварлах, нэмэлт өөрчлөлт оруулахааргүй сайтар бодож боловсруулсан. Тийм болохоор өнөөдөр хуульд нь биш, дагаж мөрдөх журамд нь л жаахан өөрчлөлт оруулж байгаа юм гээд хуулийн үндсэн санаанд харш зүйл заалтууд оруулсанд харамсч байна.



-Урт нэртэй хуулийг батлуулахын төлөө  Гол нууруудын хөдөлгөөн, Онги голынхон жагсч байсныг санаж байна. Өнөөдөр  иргэний хөдөлгөөнийхний шахалт шаардлагаар Урт нэртэй хуулийг яаруу сандруу баталсан мэтээр ярьж байгаа  гишүүд ч цөөнгүй байна шүү дээ?


-Тухайн үед Онги гол хөдөлгөөний Ц.Мөнхбаяр  хууль санаачлагч гишүүдтэй уулзаж байсан. Ер нь бол гол усаа хамгаалъя, хуулчилъя  гэсэн нь түүний санаачилга шүү. Тэрийг нь бид хуулийн хэллэгт оруулж  төсөл боловсруулан өргөн барьсан. УИХ-ын гишүүд ч хуулийн санаа, зорилгыг сайтар ойлгож, зөв зүйтэй гэсэн олонхийн саналаар баталсан. Нийгэм, ард иргэд маань ч дэмжсэн. Өнөөдөр ч гэсэн Урт нэртэй хууль сайн хууль болсон гэдгийг Их хурал, байнгын хорооны хуралдаан дээр нэг бус гишүүн онцолж хэлж байгааг телевизээр харсан. Та бүхэн ч бас харсан байх. Ийм учраас тухайн үед Урт нэртэй  хуулийг өөрчлөхгүй, дагаж мөрдөх журам гаргах мэтээр бужигнуу­лахгүй гэдгийг маш их ярьсан. Тэгж ярьж байсан гишүүд одоо ч Их хуралд зөндөө байна. Тэр хүмүүс сая хуулийн өөрчлөлтийн талаар үзэл бодлоо бишгүй хэлж байгаа харагдсан. Гэвч асуудал эрчээрээ явж, шийдвэр гарна лээ. Энэ юуг харуулж байна гэвэл, “Сентерра Гоулд” гэдэг компани зангарагаа харуулж, Монголын төрд төлөөлөлтэй гэдгээ илэрхийлж нэгэнт батлаад гаргачихсан хуульд хүртэл өөрсдийн санаагаар өөрчлөлт орууллаа шүү дээ. Намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад ч ийм зүйлүүд гарч  би бишгүй  шүүмжилсэн. Тухайлбал, Оюутолгойн гэрээ байна. Одоо ч тэр  үзэгдэл хэвээр үргэлжилж байна. Гадаадын гар хөл болсон хүмүүс төр, засагт байгаа цагт энэ байдал өөрчлөгдөхгүй. Цаашид давтагдана. Гацууртын ордод л гэхэд алтны ийм орд байдаг гэдгийг 2007, 2008 оны үед Их хурлын гишүүд бид бүгдээрээ л мэдэж байсан шүү дээ. Тэгвэл тэр үед гаргасан Урт нэртэй хууль маань  тухайн үед шуугиан дуулиан болоод байсан алтны эрэлчдийн гарт байгаль орчноо дахин сүйрүүлэхээс сэргийлж гаргасан хууль  байлаа. 2008 оны үед Монгол орныг, Гацууртын орд орчмыг сүйрүүлсэн нөхдүүд өнөөдөр нэрээ сольж, шинэ малгай өмсчихөөд дахиад алт ухна гээд ороод ирж байхад Их хурлын гишүүд дэмжээд,  цөөхөн хүн  эсэргүүцэж хүчин мөхөсдөөд байж  байна. Намайг гишүүн байхын газар шороогоо хамгаалах асуудлаар  цөөхөн хүн эсэргүүцдэг байсан. Тэдний зарим өнөөдөр Их хурал дотор байгаа ч албан тушаал авч ааш зан нь өөрчлөгдсөн нөхдүүд бас  цөөнгүй. Ингээд үлдсэн 4-5-хан хүн яаж ч эсэргүүцээд нэмэргүй, олонх нь дийлээд явчихаж байна.



-Гэхдээ Их хурал доторх цөөнх ялагдаж байгаа ч олон нийтийн тэмцэл хүчтэй байгаа. Жагсч, тэмцэж байгаа ард түмнээ төр сонсох байх. Ийм хүлээлт байна?


-Олон нийтийн тэм­цэл эрчимжиж байна. Угаасаа ингэж босохгүй бол дээгүүрээ бугшсан энэ асуудал дийлдэхгүй.  Би түрүүнд хэлсэн дээ, 2008-2012 оны пар­ламентад байсан Фрийдландын гар хөл болсон хэсэг нөхөд улаан цээжээрээ хамгаалж байгаад Монголын талд ямар ч ашиггүй гэрээг явуулчихаж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг батлахгүй бол монголчууд өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэж ухуулж, тархи угаалт хийсэн. Нээрээ тэр сая ам.долларыг нь алдаад байгаа юм шиг зарим нь ойлгоод, олонхиороо гэрээг баталсан. Өнөөдөр Монголд өдөрт нэг сая ам.доллар байтугай нэг ч төгрөгийн ашиггүйгээр Оюутолгой дууссан. Одоо Оюутолгойн араас Гацууртын орд явж байна. Эхлээд хуулийг нь засварлах, өөрчлөх маягаар урьдчилж юмаа хийдэг. Гаднын компанийн өмнөөс Их хурлын гишүүн, сайд, дарга нар тайлбар хэлж, нэг үгээр хэлбэл гадаадын компанийн төлөөлөл манай төр, засагт орж ирээд суучихсан юм шиг асуудал шийдэж, шийдүүлээд байдаг. Ийм нөхцөлд бид Урт нэртэй хуулийг батлуулсан. Батлуулсан нь том алхам байсан. Сая өөрчилсөнд нь маш их харамсч байна.  Тэр өөрчлөлтийг хийлгэхийн эсрэг өвлийн жавар салхинд төв талбай дээр өлсгөлөн зарласан хүмүүсийг хараад өрөвдөхдөө сууж чадахгүй байсан. Тиймээс  тэнд очиж уулзаж, биеийг нь асуусан. Намайг хараад баярлаж байна лээ. Нэг ч гэсэн хүн, Урт нэртэй хуулийг  санаачлан Их хуралд өргөн барьж, батлуулсан  тухайн үеийн гишүүдийн нэг гээд намайг эргэж очсонд олон хүн талархаж угтана лээ. Тэд бол Урт нэртэй хуулийг сайн мэдэх хү­мүүс. Зүйл, заалт бол­гоноор нь нарийн сайн мэднэ. Тиймээс би тэр асуудлаар жагсч, өлсгө­лөн зарлаж, тэмцэж бай­гаа хүмүүсийг дэмжиж  байгаа.



-Сүүлийн үед али­ваа асуудлууд ардаа заавал “Эдийн засгийг сайж­руулах” гэсэн тайлбар, зүүлттэйгээр шийдвэр гараад байна. Урт нэртэй хууль, Ноён уулын асуудал ч өөрцгүй. Энэ талаар...?


-Би хэлсэн дээ, тү­рүүнд гадаадын компани, бизнесүүдийн өмнөөс манай Их хурлын гишүүд, сайд, дарга нар тайлбар хийгээд байна гэж. Тэгэхээр наад “Эдийн засгийг сайжруулах” гэдэг чинь ч түүний л нэг. Тэгж ярих юм бол Монголд эдийн засгийн хямрал болоогүй, тэр чинь зохимол зүйл. Захиалгаар, зохиомлоор хямруулчихаад араас нь өөрсдийн санаагаа гүйцэлдүүлэхээр ороод ирж байна шүү дээ. Бүх зүйл урьдчилж тооцсон, нарийн төлөвлөсөн сценараар яваад байгаа юм. Улс орон хэцүүдлээ, ард түмэн ядуурлаа, эдийн засаг савлалаа гэх юм. Өөрсдөө  тэрийг хийж, Оюутолгойгоо ямар ч ашиггүй тавиад туусан. Түүнээс үүдсэн өр зээл, эдийн засгийн уналт явж байгаа. Одоо Тавантолгойгоо  шийдэх хэрэгтэй. М.Энхсайхан сайд нь хэвлэлээр бишгүй ярилаа. Ажил хэрэг болгомоор байна шүү дээ. Гэтэл тэрийгээ хийхгүй заавал үлдсэн жаахан ой мод, гол устай газраа сүйтгүүлэх гээд Урт нэртэй хуулиа өөрчлөөд зогсч байдаг. Тэр багахан юмыг чинь хойч үе, үр хүүхэд маань  амь тулсан үедээ хэрэглэг л  дээ.  Өөр аргаар мөнгө олох гарц зөндөө бий. Гэтэл өөрсдөө мөнгө хийж авах гэсэн зүйл рүүгээ дайраад байна. Би тэгж  харж байгаа.



-Оюутолгой ашиг биш өр үүсгээд дууслаа. 34 хувь бидэнд хэрэггүй, хэрэгтэй гэхчлэн талцал сошиал ертөнцөд өрнөж байгаа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүй гэсэн доог тохуу ч явж байна. Цаашид яавал дээр вэ? 


-Оюутолгой дээр ашиг ярих одоогийн байдалд  хэцүү.Тэр талаар хэлж ярих  Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс,  тийм сэтгэлтэй хүн миний бодож байгаагаар  төр, засгийн удирдах төвшинд  лав алга. 2016 оны сон­гуулиар сонгогчид үүнийг өөрчилж чадах байх. Ард иргэдээ гэсэн сэтгэлтэй зөв хүмүүсээ сонгож чадах юм бол Оюутолгойтой асуудал  ярьж болно.



-Одоо бол ямар ч арга алга гэж үү?


-Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн  тухай одоо яриад суухад цаг хайран ч хэзээ нэгэн цагт төрд жаахан сэтгэлтэй хүмүүс гарч ирсэн үед сөхөж бололгүй яах вэ. Ер нь энд хамааруулж хэлэхэд, манайх Үндсэн хуульдаа “Газрын доорх баялаг бүх ард түмний мэдэлд байна”  гэж хуульчилсан улс. Гэтэл үүнийгээ мушгиад ард түмэн мөнгөгүй юм чинь яаж эдийн засгийн эргэлтэд оруулах  юм бэ гэдэг. Газар доор бүх ард түмний мэдэлд байгаа үед нь тэр ордоо үнэлж болно. Нөөцийг нь тогтоож болно. Гэтэл гадныхан ирээд 45 тонн, 50 тонн гээд нөөц тогтоогоод байдаг. Тэдний 45 тонн гэж байгаа дор хаяж 85 тонн байгаа гэсэн үг. Ноён уул, Гацууртын асуудал ч  үүнтэй адил.



-Гацууртын ордын эргэн тойронд алтнаас гадна түүхийн дурсгал, мөнх цэвдэг  бүхий  бүхэл бүтэн эко систем сүйрэх вий гэсэн асуудал өрнөж байгаа. Энэ талаар хүн болгон янз бүрийн өнцгөөс хандаж байна. Та юу гэж үзэж байгаа вэ?


-Тэнд байгаа хүннү­гийн булш бунхан бол судлагдаж байгаа су­далгааны ажил юм билээ. Тоог нь тогтоосон ч манай улс хөрөнгө мөнгөгүйн улмаас судалгааны ажил эхлүүлэхэд учир дутагдалтай явж ирсэн. Эрдэмтэд нь “Судалгаа хиймээр байна, даанч хөрөнгө мөнгө алга. Бололцоо байдаг бол судлах ёстой” гэж байна. Нэгэнт судалгаа дутмаг  байхад өөр хаанаа ямар газар хэчнээн булш бунхан байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тэсэлгээ хийгээд эхэлтэл энд тэндээс задарсан, дэлбэрсэн булш бунхан гарч ирвэл яах вэ. Цаашилбал, тэр чинь ганц монголчуудын ч биш хүн төрөлхтөний, дэлхий нийтийн түүх, дурсгалд халдсан том хэрэг мандахаар байгаа юм биш үү.  Хоёрт, байгаль орчны асуудал юу болох юм бэ. Уул усаа бүрэн бүтэн байлгамаар байна шүү дээ. Бид ганц хар амиа бодож бас болохгүй. Ноён уул, Гацуурт орчмын олон гол, горхи Монголын цэвэр усны санг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрний эх ундарга юм.  Цаашлах юм бол хойшоо  хил даваад ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг.  Байгаль нуур дэлхийн цэвэр усны 20 хувь, ОХУ-ын цэвэр усны нөөцийн 90 хувийг бүрдүүлдэг. Бид дэлхий дээр, Төв Азийн цээжинд хэдүүлхнээ сууж байгаа юм шиг авирлаж болохгүй. Гацууртаас өөр ашиглачих  үндсэн том орд байхгүй биш байгаа.  Уул уснаас холхон  ашиглаж болохуйц орд газруудаа эргэлтэд оруулах талаар ярьж, ажил хэрэг болгож яагаад болохгүй гэж.



-Та бизнесийн хүн, тийм болохоор нэг зүйл асууя. Гацууртын ордод уул уурхай ашигтай ажиллахын зэрэгцээ  хөрөнгө оруулалт хийж  түүхийн дурсгалаар музей байгуулан  аялал жуулчлал хөгжүүлнэ гэж зарим хүн ярих юм. Ийм бизнес тэнд байж болно гэж үү?


-Би нэг л зүйлийг то­дор­хой хэлнэ. Оюутолгой дээр ийм сайхан үлгэр мөн ч олныг ярьсныг  Монголын ард түмэн мартаагүй. Тэр бүгд худал байсан. Ер нь наад компани чинь Монголын ард түмний сэтгэхүйгээр тоглоод сурчихсан, өмнө нь хэчнээн тонн алт хэрхэн авч гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тэр луйварчид нэрээ сольсноос биш  одоо ч байгаа. Тиймээс  Гацууртад уурхай ажиллах юм бол Монголын ард түмэн  юун долдугаар сарын 1, нийтээрээ  босч ирэхээр байна. Ард түмнээ ийм байдалд хүргэх гэж байгаа энэ төр, засаг, УИХ, Засгийн газар, сайд дарга нар болиосой.  Энэ нөхдүүд нэгд,  улс орныг өөд татаж чадахгүйгээ харууллаа. Хоёрт,дандаа  амар хялбар аргаар мөнгө олох зүйлийг сэдэх юм. Өмнө нь ч ийм л байсан, одоо ч тэрийгээ хийгээд сууж байна. Ийм байдлаар цааш хол  явахгүй. Төрийн түшээд өөрт нь ашиггүй, иргэдэд ээлтэй зүйлд дургүй байна. Дуртай юм руугаа л товч дарах гэж тэмүүлдэг. Тэр дуртай юм нь мэдээж алт, зэс, байгалийн баялаг. Монгол Улсаа хөгжүүлэх цогц бодлого, мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх асуудал байдаггүй. ЖДҮ, уул уурхай ямар байдлаар хөгжүүлэх вэ гэдэгт бодлогогүй. Иргэдээ ажилтай, орлоготой болгох төсөл, төлөвлөгөө алга. Ийм зүйл хийсэн хүн хэн хаана байна бүү мэд. Ийм ажлуудыг огт хийхгүй, хийж чадах ч үгүй. Тийм ухаан ч энэ  хүмүүст алга. “Бид чадахгүй нь уучлаарай”  гээд больчихож чадахгүй тэдгээр  нөхдүүдийг 2016 оны сонгууль цэгцлэх байлгүй.


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Ч.ҮЛ-ОЛДОХ



Shuud.mn
Сонин хачин
orosod аляскаа baidag biluu:
yu holij hutgaad baina aa?
2015-03-04
esergvv:
saihansambyy mash zov helsen bna. ter oog hvnd tsalin ogch tseverlvvldeg um saihan sambyy ahaasaa yhaan syrch avaa
2015-03-03
esergvv:
saihansambyy mash zov helsen bna. ter oog hvnd tsalin ogch tseverlvvldeg um saihan sambyy ahaasaa yhaan syrch avaa
2015-03-03
уншигч иргэн:
сайхансамбуу маш зөв жирийн хүмүүсийн "агаараар" ярьсан байна. иймэрхүү үнэнийг сайхансамбуу шиг хэнээс ч юм гуйхгүй, хийсэн гэмт хэрэггүй хөдөлмөрөөрөө өөрийгөө бий болгосон хүмүүс л ярих юм даа. жирийн бид хичнээн яриад өвөр зуураа л ярихаас цаашгүй.хэдэн бузаруудын гайгаар энэ улс сүйрч дууслаа. нөгөө дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдсан сайдууд гэдэг шиг л хулгайчууд шүү дээ.
2015-03-03
ulzy:
negt alyask orosiih bish amerikiih orosiin taliin eregiin koliima gedeg uym tend buur 20 heden onoos odoo hurtel altaa uhaj baigaa 2 t cham shig medleguu mortloo hudlaa piar hiisen uymnuudaas bolood gadaadiin horongo oruulalt zogson chi ter zahaa ajiluulaad baterdene bohoo yariaad yabj baibal taaran..
2015-03-03
saihansambuu:
nuhur mini chinii tatvar tuldugiichin medehguil um baina shuu. narantuul deer baahan mungu belneer huraachaad, konteiner duuren belen mungu nuuchaad. huuhed n end tend mungu tsatsaad, 1 say dollarin mashiniig 2-3 aarn unaad yavdagii chini hun bur mednee medne. etsiin etsest chamair zaalgah boloogui shuu ulaanbaatarchuud.
2015-03-03
zavaan uls tur hiigchid:
iim zavaan yumnuudiig uls turd gargaad baival manai uls yaaj uudluh yum be? ene saihansambuugiin olson mungu ni baga sanagdaad uih-iin gishuun bolj uul uurhain salbarruu orj iluu ihiig oloh gesen l hun shdee. uuriiguu "uu bi ed nariin hajuud tuts ajilluuldag yum bna shdee" gej uulga aldsan gee biz dee? odoo uuriinh ni nuursnii hurungu oruulalt hetsuu bolohoor alt yarij gene.
2015-03-03
ulaanbaatar:
ulaanbaatart tav tuhgui, hog shorootoi, hulgai ihtei, hamgiin hetsuu gazar haana bn? ter ni naran tuul. barimt burtgelgui mungu avdag, tatvaraas zugataaj amidardag humuus haana bn? narantuuliin ezduud. iim gazraas 20 jil mungu halaaslasan hen be? saihansambuu shuudee. chi yu hiisiin ene mongold?
2015-03-03
ene odoo hen be?:
narantuul zah deer 20 jiliin uvul hulduj uheh geed amidralaa zalguulj baigaa heden zuun hunee toohgui unuudur hurchiheed, uurt ni ogt hamaagui heden tugrugnii tuluu ulsuh dur esgesen heden hun deer ochij uruvch setgel gargaad... saihan uls tur hiij baih shiv, chamaig 2016 onii songuuliar hech gargahgui ee. chinii tenegtdeg zang humuus bugdeeree medsen.
2015-03-03
найз:
чи бол мөнгөтөй тэхээр энэ хямралаа яах бэ бугдээрээ гэртээ суугаад шүүмжилээд хэн нэгэн мөнгө огөх байх гээд дээд тэнгэрээсээ гушгаад суухуу яахав
2015-03-03
сайханаа:
сайн байна уу чинии ярьсанииг уншлаа одоо яая гэхэв дээ иим л төр байна харин дэмжиж санаа өгөх ёстои бусуу дарин дээр тос асгах нь зөв уу бид угаасаа л феодалаасаа гараагүи ардууд шуу дээ одоо цэцэн мэргэнээ яарих цаг нь биш шуу дээ гарц нь чухал тэр гарц чамд байна уу байвал саналаа гаргаад хэлээч энэл хэрэгтэй байна монголд
2015-03-03
zochin:
demjin baina, zahaa zailuul. chamois bolj tugjree gej dendej baina
2015-03-03
masha:
hutsalgui zahaa zailuul hotoos
2015-03-03
zochin:
tegeed uul uurhain salbar olon hun tejeedeggui umuu, yamar uhamsargui durak ve? narantuul deer shagiin arhi zardag karmaani hulgaich baigaa chi ern.
2015-03-03
zochin:
tureesiin tulbur avchaad, noil orhod huraamj avdag. ene bol shunal teneg huureee.
2015-03-03
ооооооо:
үнэн л ярьсан байна шдээ
2015-03-03
кккк:
аляска оросод байдаг юм у. тэнэг.
2015-03-03
s.ha.a chi :
naran tuul chini olon ardiig tejeedeg yum shuu dee noild biy zassan bol tulbur tuldug yumaa malaaa harin saihan sambuugiin huu ontsgui er dee
2015-03-03
zochin:
narantuulaa ajiluulaad, ard irgedees jorlongiin 100 tugrugiin shulaad hutsalgui bayajaad baijiisan deer.
2015-03-03
unshigch :
uul uurhaidaa uhaantai handdag turtei bolmoor bnaa
2015-03-03
unshigch :
uul uurhaidaa uhaantai handdag turtei bolmoor bnaa
2015-03-03
zochin:
uchryg ni olood uls ornykhoo bayalgiig ashiglaji chi chadakhguy turiin tu*e nertei erguugiin deed , khogiin *nuud yum daa
2015-03-03
zochin:
uchryg ni olood uls ornykhoo bayalgiig ashiglaji chi chadakhguy turiin tu*e nertei erguugiin deed , khogiin *nuud yum daa
2015-03-03
zochin:
uchryg ni olood uls ornykhoo bayalgiig ashiglaji chi chadakhguy turiin tu*e nertei erguugiin deed , khogiin *nuud yum daa
2015-03-03