Боловсролын салбарыг шинэчлэх ажлын хэсэг ажиллулж байна
2012-01-02

МАН-ын бүлэг Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Оны өмнөхөн багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж ажил хаясан. Тэдэнтэй Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээний дагуу зөвшилцөж, хууль эрх зүйн орчинг өөрчлөхөөр тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу УИХ боловсролын салбарыг бүхэлд нь шинэчлэх хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сургуулийн эмч, номын санч, хичээлийн эрхлэгч, цэцэрлэгийн эрхлэгч нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, боловсролын ажилтнуудыг таван жил тутамд эрүүл мэндийн үзлэгт нэг удаа үнэ төлбөргүй хамруулах, таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар хуулийн төсөлд тусгасан. Мөн сургууль, цэцэрлэгийн хичээлийн байрны газрыг хэн нэгэнд хувьчлахгүй, сургууль, цэцэрлэгт нь өмчлүүлэхээр заажээ. Сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхчлэгчийг сумын Засаг дарга томилдог байсныг аймгийн Засаг дарга томилдог болохоор өөрчлөх аж. Хүүхдийн дүрэмт хувцсыг улс даяар нэгэн жигд болгож, зардлыг нь улсаас хариуцах зэрэг олон өөрчлөлтийг тусгасан байна. Энэ бүгдийг нэг мөр болгож боловсролын салбарыг бүхэлд нь өөрчлөх асуудлыг судлах ажлын хэсгийг МАН-ын бүлэг байгуулсан байна. Харин олонхийн бүлэг Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг өмнө нь дэмжсэн. Тэд байр сууриа хадгалж байгаа бөгөөд энэ хуулийн төсөл сонгуультай холбоогүй гэдгийг бүлгийн дарга Ө.Энхтүвшин онцоллоо.
Shuud.mn
Сонин хачин
томилолтоор насаараа 27 жил хөдөө ажиллаад хөдөө хөдөөгөөрөө л байдаг юм байна лээ.нэг ч багшгүй шахуу байхад нь очоод хийж бүтээснээ үнэлүүлж чадаагүй багш нар олон.сүүлдээ "нутгийн иргэн"-ээ "ажлын байр"-тай болгох гээд "арга чарга" хэрэглэдэг орон нутгийн аргыг хянадаг эрх мэдэлтэн байдаггүй.Хот хөдөөгийн маш том оюуны ялгаа байгааг юу ч гэхэв дээ.Болдог бол хөдөөгийнхөнийг хөдөөд нь байлга.Хөдөөд төрийн хууль хэрэгжихээсээ илүү, "хэрэглэгддэг". мөнгө санхүүтэй холбоотой өөрсдөө авах хэлбэрийн хууль нь хэрэгжихээс биш улс оронд хэрэгтэй талд хөдөөнийхөн хойрго ах дүүсэг, хамаатансаг бөөс, хамуунаасаа салаагүй газрууд байгааг юу гэхэв дээ. тэгээд бас хотдоо болохоор сүрхий хөгжил ярьсан улсууд,гортиг гэхийг кортиг гээд зааж байгаа МУБИС төгссөн гадаад хэлний багш бодитоороо байвал яахав уг нь циркуль гэдэг биздээ, хэлний ухаанд өөрчлөлт орсон юм болов уу.
2012-01-03
Өнгөрсөн цаг хугацаа эргэж олдохгүй. Энэ хугацаанд туршлагын туулай болсон олон хүүхэд боловсрол тааруухан амьтад болж үлдэх юм байх даа
2012-01-02
үнэн дээ, туршлагын туулай болгохоос залхаж байна.
2012-01-02
yaaag unen
2012-01-02
Битгий л дахиад туршлагын туулай болсон боловсролын хууль гаргачихаарай даа.Олон хувилбартай боловч нэгдсэн 1 бодлоготой хууль гаргаасай. Юм юм руу үсчээд л байх юм.Одоо 20 жил үсчлээ.Болоо юм биш үү.Ямар монгол хүн хэрэгтэй байгааг мэдрэхээрээ нэг боллоо ш дээ.Ажилд авъя аа тэнцэх хүн байхгүй,эсвэл дэндүү том юм заадаг,эсвэл юу ч заадаггүй.Ядарч зүдэрч зааж байгаа ч хүн алга,ядарч зүдэрч сурч байгаа ч хүн алгаа.
2012-01-02