Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймагт ажиллаж байна
2012-01-02

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ оны ажлын анхны өдрөө наран ургах зүгийн эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгаас эхэллээ. Албан өрөөндөө сууж асуудлыг шийдэхээсээ илүү хөдөө орон нутгаар явж, иргэдийн амьдрал ахуйг  бодитоор харах зорилготой гэж энэ удаагийнхаа томилолтыг Засгийн газрын тэргүүн тодорхойлж байна. Монгол улсын Засгийн газар энэ онд бага орлоготой өрх, гэр бүлийг дэмжихэд онцгой анхаарах зорилтыг тавьж байгаа юм. Энэ ч утгаараа Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ажиллаж буй Ерөнхий сайдын хамгийн түрүүн орсон газар нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байлаа. “ Хэдэн хүнийг ажлын байртай болгов” гэдэг  эхний асуултыг ч гүйцэтгэх засаглалын тэргүүн тэднээс асуув. Өнгөрсөн онд тус төвд 900 гаруй залуус 15 мэргэжлээр суралцаж төгссөн байна. Үүнээс 72 хувь нь ажлын байртай болсон ажээ. Фермер, гагнуур, сантехникийн чиглэлээр суралцаж төгсөгчид хамгийн түрүүнд ажлын байртай болсон гэсэн мэдээллийг тус төвийнхөн өгч байна. Хэнтий аймгийн МСҮТ нь Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгуулагдсан бөгөөд эдүгээ тус төвд зүүн бүсийн аймгуудын залуус голдуулан ирж суралцдаг ажээ. Мөн түүнчлэн Оюутолгойн төслийн захиалгаар ч мэргэжилтэн бэлтгэж байгаа юм байна. Өнгөрсөн онд тус төслөөс 90 хүн ирж бэлтгэгдсэнээс 60 нь ажлын байртай болжээ. Гэхдээ тэд бүгдээрээ Оюутолгойд ажилд орж чадаагүй гэнэ. Хойшид захиалгынхаа дагуу мэргэжилтнүүдээ бэлтгэж, мөн тэднийг бүгдийг нь ажлын байртай болгох зорилтоо хатуу баримтлах ёстой гэдгийг Ерөнхий сайд тэдэнд анхаарууллаа.  Тус төвийн МСҮТ нь техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчин үеийн төв болж чадсан байна. Дараа нь Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тус төвд цугларсан иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Ирэх онд бага орлоготой өрх гэр бүл Засгийн газрын анхаарлын төвд байх болно гээд, энэ ч үүднээс бичил, жижиг ,дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарах болно гэдгийг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Мөн хамтын хариуцлага, хамтын зүтгэлээр улс орноо хөгжүүлж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх болно  гэдгийг ч Ерөнхий сайд онцолж байна. Хэнтий аймаг өнгөрсөн онд 2000 гаруй хүнийг шинээр ажлын байртай болгожээ. Одоогийн байдлаар 2 тэрбум төгрөгийг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулсан байна. Бичил, бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ Ерөнхий сайд С.Батболд энэ онд тэднийг бодитоор хэрхэн дэмжих арга замын талаар ярилцаж, үүнтэй холбоотой тодорхой хууль,дүрэмд өөрчлөлт оруулахаар холбогдох хүмүүст үүрэг өглөө. Үүний дараа Ерөнхий сайд Өндөрхаан хотоос  холгүй орших Борхоолой гэдэг газар өвөлжиж буй Хэрлэн сумын 3 дугаар багийн малчин Нарангэрэлийнд очлоо.
Shuud.mn
Сонин хачин
huu naniin nohoinuud ,
2012-06-06
Zochin nam bus:
Turiin terguun, undurluguud turiin, ard tumnii munguur huduu oron nutagt ajillah neriidleer shou, songuuliin surtalchilgaa hiij baigaa ni unuugiin niigmiin gutamshigtai yavdal mun. Mongol Ulsiin tuluu zuv humuus zuv yavdlaar unench zutgeh estoig hatuu sanagtun!!!!!!!!!!!!!!!!!!
2012-03-13
ene tend u hii yavaa um.... Uvliin idesh ee avch bgaam uu... Uuuriiguu hezee ch orhidoggui ajilsag er.saiddaa
2012-01-03
Вороо гуольд 40 алт Элбэгдорж гээд гаслаад байсан Одоо Батболдынх болсон байна Чингэс зочид буудал бас Батболдынх болсон байна Ичмээр бөгөөд Эзэнд нь очих өмч их байна ХУ Намыг Дээд шүүх татан буулгаач Олон давхар барилгагыг нураахгүй ч гэсэн Олны өмчид өгөөч 300000 хүн буудсан намыг_ хэн ч өмөөрөөхгүй ээ БИДнИЙ Үр хүүхдүүд Шүүнэ дээ ХУ Намыг
2012-01-02