Шинийн 14
2015-03-04

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 4. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 14. Буд гараг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана.

d

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба эл өдөр могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтөй  тул элдэв үйлд биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин