Өнгөрсөн 7 хоногт хамгийн их үзсэн телевиз “Moviebox”
2015-03-04

Монголын хамгийн анхны киноны төрөлжсөн Moviebox суваг нь өнгөрсөн 7 хоногийн даваа гарагаас буюу 2-р сарын 23-ны өдрөөс эхлэн шинэ хөтөлбөрийн дагуу үзэгч та бүхэнд хүрч эхэлсэн билээ. Шинэчлэлийн хүрээнд дэлхийд нэр хүндтэй кино продакшнууд болох АНУ-ын Warner Bros, Канадын CBS, Английн ITV, Оросын Централь Партнершип, Украйны Film U.A, Солонгосын KBS телевизийн дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг хүргэж эхлээд байна.   Тэгвэл телевиз үзэгчийн судалгааг тусгай төхөөрөмж ашиглан олон улсын стандартын дагуу хийдэг “Максима медиа” төвийн өнгөрсөн 7 хоногийн судалгааны тайлан мэдээгээр бүтэн өдрийн хамгийн олон үзэгчтэй телевиз нь “Moviebox” суваг болжээ. Тухайлбал телевизийн оргил цаг болох 19:00-22:00 цагийн хооронд “Moviebox” сувгаар гарч буй “Найзууд”, “Гурван найз”, “Хөхөөний үүр”, “Миний бяцхан муужгай” зэрэг олон ангит киног нийт үзэгчдийн 40-51% буюу хоёр хүн тутмын нэг нь үзсэн байна.   Түүнчлэн “Moviebox” суваг тун удахгүй үзэгч та бүхэнд холливуудын уран сайхны болон олон ангит кинонуудыг албан ёсны эрхтэйгээр хүргэхээр бэлтгээд байна. Харин кино сонирхогч үзэгч та бүхэн “Moviebox” сувгийн фэйсбүүк хаягаар зочлон кинотой холбоотой, танин мэдэхүйн мэдээ, мэдээллийн хүлээн авах боломжтой юм. Мөн www.onair.mn сайтаар “Moviebox” сувгийн шууд эфир гарч эхэлсэн бөгөөд үзэж амжаагүй хөтөлбөрөө ухрааж үзэх боломжтой болжээ.    
Shuud.mn
Сонин хачин
haah:
tv9,tv5-ийг тэгж их үздэг юм уу?
2015-03-04
mongolo:
shal teneg sonirxolgvi teneg kinonuud garax yumaa! yaria ni vnen teneg shal xuuramch ajilgvi ulsiin zugaa tudii iim yumiig yaax gej gargadag bainaa
2015-03-04
kalki:
oyunii hoosrol. kino bol bodit unen bish shuudee tendees yamar ch medleg olj avahgui
2015-03-04