Ховд аймаг Жүдо бөхийн ордонтой болно
2015-03-04

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат нар өнөөдөр Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв ордон барих гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа аж.

sa

Баруун бүс нутгийн тулгуур төв болсон Ховд аймагт жүдогийн төвийг байгуулснаар хөдөө орон нутгийн хүүхэд залуучууд орчин үеийн спорт танхимд бэлтгэл хийж, улсын чанартай тэмцээн уралдаан зохиох боломж бүрдэж байгаа юм. Нийт 92.278 ам.долларын хөрөнгөөр  босох тус төв нь нэг давхар 362.39 ам метр талбайтай байхаар төлөвлөгдсөн байна. Уг төвийн барилгын ажлыг Ховд аймгийн “Хатан түнхэл” ХХК гүйцэтгэх бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах ажээ.

s

Монголын Жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Адьшаа “Өнөөдрийн байдлаар баруун бүсийн 5000 гаруй хүүхэд залуучууд жүдогоор хичээллэж байгаа. “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд  Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв ордон барихаар болсонд баяртай байна. Спортын ордонд бэлтгэл хийсэн хүүхэд залуус маань 2020 онд болох Токиогийн олимпид оролцож, амжилт үзүүлэхийн төлөө хичээх болно” гэсэн юм.

a

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн 5000 гаруй хүүхэд залуучууд жүдогоор хичээллэж байгаа ба Ховд аймгаас олимпийн хүрэл медальт Р.Даваадалай, олимпийн мөнгөн медальт Б.Буядаа төрөн гарсан ажээ.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manai hobdchuud judo cholootoor sain delhiid aldartai bohiin nutag shvv dan yalanguya cholootoor mongold nomer 1 shvv bi hobddoo hairtai hobdchuud mandan badrag saihan hogjij baina daa hobd nutag mini goy medee baina
2015-05-05