Нэрт хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ
2015-03-04

Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэх "Эх орны дуун" уран бүтээлийн тоглолтыг Улсын филармонийн уран бүтээлчид үзэгчдийн мэлмийд өргөн барих гэж байна. Энэхүү тоглолтод Н.Жанцанноровын “Хүний заяа”,”Аз жаргалын бороо” романс, “Отгонтэнгэр” романс, Б.Шаравын “Зүрхний хайртай эх орон”, “Холын амраг” романс, "Бүүжидмаа”, “Монголын тал нутаг”, Чингис хаан дуурын  Тэмүүжин, Жамухын ари, Б.Баттөмөрийн “Бодлын цагаан хун”, Г.Дарамзагдын “Монголын сайхан орон” эгшиглэнэ.

ы

Мөн хөгжмийн зохиолч А.Энхтайваны “Балжын гол”, Д.Лувсаншаравын “Ханбүргэд” дуурийн Чулуунбатын ари, Ц. Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Хоролдойн ари, Д.Жаргалсайханы найруулга “Ёохор хатиръя”  зэрэг мэргэжлийн дуулаачдад зориулсан бүтээлүүд дуулагдах юм байна.

ы

"Эх орны дуун" тоглолтод  Улсын Филармонийн дуучин соёлын тэргүүний ажилтан С.Баттулга, Б.Долгормаа болон дуучин П.Өнөржаргал, Б.Дэлгэрбаяр, Т.Отгонбаяр, С.Нямбаяр нарын уран бүтээлч оролцох нь ээ. Тоглолт энэ сарын 12-ны өдрийн 17:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99045517, 88004849 утсаар лавлах боломжтой.

ы

Б.Бэхи

 
Shuud.mn
Сонин хачин
handas:
duuriin baljiin hataraya gej bichdeg zeb bichij bai busdig hundel
2015-03-04