Шинийн 15
2015-03-05

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 5. Пүрэв гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 15. Бархасвадь гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана.

б

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба эл өдөр үхэр, луу, хонь, нохой  жилтнээ сөрөг муу нөлөөтөй  тул элдэв үйлд биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад  муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
сүсэгтэн:
ум базар ваани хум пад. ум дүүрий гаани суухаа. ум ма ни бад мэ хум
2015-03-05
өндөр болгох нууц:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, мир, мажестик, аз хур, алтантөгрөг, голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
2015-03-05
baynaa:
toriin min svld orshoo sanasan bvhen setgelchlen bvteh boltugai
2015-03-05
ах нь:
ум сайн амгалан болтугай. ум ламаа ядам гончигсумлаа чавсү чио
2015-03-05