АНУ хоригийнхоо хугацааг сунгав
2015-03-05

  Украины зүүн хязгаарын хямрал үргэлжилсээр байгаа учир АНУ-ын Засгийн газар Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригийнхоо хугацааг дахин нэг жилээр сунгасан гэж  Цагаан ордноос мэдээлсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Швейцарын Женев хотноо уулзсан билээ. “Керри, Лавровтой уулзах үеэрээ хоригийнхоо хугацааг сунгах болсноо мэдэгдсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карней хэлжээ.   Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Оросын удирдлагуудыг зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаж, тусламж үзүүлдэг хэмээн буруутгаж, виз, худалдаа, нефть, хүнс, банк санхүү, аялал жуучлалын салбарт хориг тавьсан билээ.   Шинэ Зеланд, Канад, Германы удирдлагууд Обамагийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын эсэргүүцэлтэй нүүр тулжээ. Олланд “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ хэрэгжиж, сөргөлдөөн аажмаар суларч байхад АНУ-ын удирдлагууд буруу шийдвэр гаргалаа. Орос бүхий л бололцоогоороо Украины ард түмэнд туслаж буйг мартах учиргүй” гэж мэдэгджээ.   Б.Дэлгэрцэцэг  
Shuud.mn
Сонин хачин
ганаа:
ану хориг тавилаа гээд оху юугаар хохирох юм вэ тахианы махаа л өгөхөө болино биз дээ
2015-03-05
зочин :
ану байнга л үймүүлдэг. энэ дэлхийд путин байхгүй байсан бол, орос орон хэдэн хэсэг тасраад одоо ирак шиг болсон байх байлаа. энэ агуу хүн нэгдсэн оросыг барьж байна. путин бол энхтайваныг эрхэмлэгч орос үндэстэнг нэгтгэгч хүн дээ.
2015-03-05
xe xe:
augaa ih oros ornii oodoos tsor tsor gej baig archuulav daa puten mine
2015-03-05
hhhhhhhhhhh:
muu amerik adilhan evrop torhtei bj
2015-03-05
zochin:
оросуудыг барахгүй ээ чи хар сармагчин минь
2015-03-05