Шинэ цэцэрлэгтэй боллоо
2015-03-05

Хан-Уул дүүргийн 8-р хороонд өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ. Энэхүү 209 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор 240 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж тохилог орчинд мэргэжлийн багш нарын удирдлага дор сурч хүмүүжих боломжтой болж байна.

а

 Тус хороонд сургуулийн өмнөх насны нийт 937 хүүхэдтэйгээс тал нь буюу 470 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин